УРГАЦ ХУРААЛТ: Сэлэнгэ аймаг өндөр хүлээлттэй байна

Zuv.mn
31 минутын өмнө

Сэлэнгэ аймагт энэ жил нар хур тэгширсэн сайхан жил болж өнгөрчээ. Энэ нь ургацад сайнаар нөлөөлж, аймгийн хэмжээнд нэг га талбайгаас дунджаар 16.5 центнер үр тариа хурааж авах төлөвтэй байгаа аж.

Зарим сумд, тухайлбал Хушаат сумын “Өгөөж  мандал” ХХК нэг га талбайгаас дунджаар 20-33 центнер ургац хураахаар төлөвлөжээ.

Тус компанийн захирал, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Ч.Пэрэнлэйн хэлснээр, цаг агаар аятай хэвээр байвал “Өгөөж мандал” ХХК нэг га талбайгаас 35 центнер ургаж хурааж, 2015 оны дээд үзүүлэлтийг эвдэх боломжтой гэсэн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна