АНУ, Венесуэль улсууд газрын тосны салбарт хамтран ажиллах хэлэлцээрт өнгөрсөн лхагва гарагт гарын үсэг зурсан билээ. Тэгвэл Д.Трампын “Түүхэнд газрын тосны салбарт хийгдсэн хамгийн том хэлэлцээр” гэж нэрлэсэн энэ хэлэлцээрийг венесуэльчүүд эсэргүүцэж эхэлжээ.
Нийслэл Каракаст өнгөрсөн амралтын өдрүүдээр газрын тосны хэлэлцээрийг эсэргүүцсэн жагсаал, суултууд болж, иргэний нийгэм болон бусад салбарын төлөөлөгчид байр сууриа илэрхийлсэн байна.
Тэд АНУ-тай байгуулсан хэлэлцээр нь ашгаа шууд өгөх байдлаар байгуулагдаагүй, ашиггүй болсон хэмээн шүүмжилж буй. Шинжээчид ч хор тал хэлэлцээрийн үр дүн хоёр жилийн дотор гарч, ашгаа өгч эхэлнэ гэж байгаа ч үнэн хэрэгтээ 10 жил хүлээх хэрэгтэй бол магадгүй гэж сануулж байна.
Зөвхөн Венесуэльд ч биш, АНУ-д ийм үзэл бодолтой хүмүүс байгаа бөгөөд АНУ-ын Венесуэл, Ираны асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч асан Эллиотт Абрамс "Энэ бол аймшигтай хэлэлцээр. Д.Родригез үндэсний баялгийнхаа 20%-ийг зүгээр өгсөн. "Тэр Вашингтоноос тавьж буй шаардлагыг л биелүүлж байгаа гэж би бодож байна" гэж мэдэгджээ.
АНУ-ын элит цэргийн анги өнгөрсөн нэгдүгээр сард Венесуэлд тусгай ажиллагаа явуулж, Ерөнхийлөгч Николас Мадурог түлхэн унагасан билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү ажиллагаанхаа зорилдгыг Венесуэлийн газрын тосны нөөцийг хяналтандаа авах хэмээн ил тод мэдэгдэж, улмаар өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Венесуэлийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Делси Родригезтой газрын тосны хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан юм.

Д.Трамп энэ үедээ АНУ ойрын ирээдүйд Венесуэлийн газрын тосны борлуулалтыг хариуцна, хоёр талдаа ашигтай гэрээ боллоо гэсэн бол Делси Родригез мөн уг хэлэлцээрийг "түүхэн" гэж нэрлээд, 100 тэрбум долларын (74 тэрбум фунт стерлинг) хөрөнгө оруулалт, 200 тэрбум гаруй долларын татварын орлого бий болгоно гэж мэдэгдсэн байдаг.
Зарим шинжээчийн болгоомжилж байгаагаар, хэрвээ АНУ Венесуэль гэсэн газрын тосны шинэ, найдвартай эх үүсвэртэй болсон тохиолдолд Ойрхи Дорнодын газрын тосноос хамаарал нь багасах тул тэнд нөхцөл байдлыг хурцатгах ч магадгүй гэнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна