БАЛБА: Амиа алдагсдын тоо 1000-аас давж, бөөнөөр нь оршуулж эхэлжээ

Zuv.mn
35 минутын өмнө

Балбад өнгөрсөн сарын 26-нд болсон байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо өчигдрийн байдлаар 1003 болжээ.

Балбууд бурхан болоочийн цогцсыг чандарлах, газарт булах аргаар оршуулдаг бөгөөд ихэд хүндэтгэлтэйгээр үйлддэг уламжлалтай. Гэв энэ удаагийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо хэтэрхий их, түүнчлэн, гамшгаас хойш олон хоног өнгөрснөөс хүмүүсийн цогцсыг таних аргагүй болсон тул бөөнөөр нь оршуулж эхэлжээ.

Тодруулбал, шинжилгээний хариуг хүлээх ямар ч боломжгүй тул цогцос тус бүрээс ДНХ дээж авч, цогцос, дээжийг ижил дугаарлаад бөөнөөр нь оршуулж байгаа аж. Жишээ нь, Бхаратпурт 300 хүний цогцсыг оршуулсан бөгөөд оршуулганаас өмнө есхөн хүний цогцсыг хэнийх болохыг нь тогтоож амжсан байна.  

Эрэн хайх ажиллагаа үргэлжил, цогцоснууд нэмж олдсоор байгаа бөгөөд өчигдрийн байдлаар 3916 хүн сураггүй алга болсонд тооцогдож байв. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.72
    51 минутын өмнө

    Үнэхээр зэвүү дургүй хүрч тэсэж байгаа болохоор хараал бичиж сэтгэлээ бага ч болов онгойлгож байна яхэрэв ойрхон байдаг бол хэдэн сайд дарга нараасаа хороогоор л байна

    Хариулах
  • 202.21.125.66
    40 минутын өмнө

    ум мани бад ми хум

    Хариулах