Германы хуулийн байгууллага өнгөрсөн сард Лейпцигийн нисэх онгоцны буудалд нисэгчгүй онгоцоор халдах гэсэн үйлдлийг мөрдөж, ОХУ-ын оролцоотой байсан байж болзошгүй сэжүүр олсноор хоёр улсын харилцаа хүйтрээд байна.
Хэргийг үйлдсэн байж болзошгүй хоёр сэжигтнийг ерөнхий мэдээллийг ХБНГУ өчигдөр олон нийтэд ил болгосон бөгөөд түүнд сэжигтнүүд нь беларусь гаралтай ОХУ-ын иргэн, орос гаралтай Латвийн иргэн байсан гэж дурдсан байсан юм.
Ингэснээр Европын холбоо түргэн авч, УАЦЭ-тэй зөвшилцөн хариу арга хэмжээ авахаа зарласан талаар бид өглөө мэдээлсэн.
Тэгвэл ХБНГУ өөрийнхөө хэмжээнд ОХУ-ын эсрэг арга хэмжээг мөн эхлүүлсэн бөгөөд Берлин дэх “Оросын ордон”-г хаажээ.
ОХУ-ын Гадаад харилцааны сайд С.Лавров хариу мэдэгдэл гаргаж, Москва дахь Гетегийн институтыг хаана хэмээн зарлаад байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна