“Чингис хаан баялгийн сан нэгдэл” Асгатын мөнгөний ордыг эргэлтэд оруулахад ОХУ-ын төрийн өмчийн “Ростех” корпорацитай хамтран ажиллахаар болжээ.
Талууд ордын геологийн нөхцөл, хүдэр баяжуулах технологи, дэд бүтцийг хөгжүүлэх тал дээр хамтрахаар болжээ.
Хоёр тал Владивостокт болсон 11 дэх удаагийн Дорнын эдийн засгийн форумын үеэр дээрх тохироог хийж, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байна.
"Асгат бол технологийн хувьд нарийн төвөгтэй орд. Энэхүү ордыг хөгжүүлэхэд геологи хайгуул, полиметалл хүдэр боловсруулах, дэд бүтэц хөгжүүлэх зэрэг чиглэлээр ихээхэн туршлага шаардагдана. Оросын мэргэжилтнүүд энэ ордыг судалж байсан, өөрийн туршлагатай.
Бидний үүрэг бол энэхүү мэдлэгийг орчин үеийн технологитой хослуулах, төслийн хэтийн төлөвийг цогцоор нь үнэлэх, Асгатын хөгжлийн талаар цаашид гаргах шийдвэрийн үндэс суурийг тавих явдал юм" гэж Дорнын эдийн засгийн форумд оролцсон Ростекийн Улсын корпорацийн төлөөлөгчдийн тэргүүн Дмитрий Азаров ярьсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна