Боловсролын сайд Л.Энх-Амгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Өнгөрсөн долоо хоногт Монгол улсын Засгийн газар УИХ-д өргөн барьсан төсвийн тодотгол болон тодотголоор хийгдэх хамгийн гол ажил болох “Гэрт ойрхон сургууль” хамгийн сайн сургууль хөтөлбөрийг хэргэжүүлэх. Төсвийн хэлэлцүүлэг явах үеээр өргөдлийн байнгын хороон дээр задруулсан гэх exel файлын эзэд нь хэн байв гэдгийг албан ёсоор тайлбар хийе гэж хэвлэлийн бага хурлыг зарласан юм.
Боловсролын яамтай холбоотой бүх файл, мэдээллүүдийг надад байгаа шүү гэж явдаг эмэгтэй. Энэ файлыг би А.Ариунзаяад санаатайгаар өгч энэ бол баримттай нотолгоотой файл юм байна гэдгийг олон нийтэд зарласан, сэвсэн хүн бол А.Ариунзаяагийн бэр УИХ гишүүн Саранчулуун. Энэ хүмүүс ямар асуудлууд дээр ямар улс төрийн акт үлдээв гэдгийг та бүхэнд тайлбарлая гэж бодож байна.
Бага ангийн шинэчлэсэн хөтөлбөртэй холбоотой орчин сайжруулахад 18.7 тэрбум төргөр. Төрөлжсөн ахлах сургууль буюу Улаанбаатар хотод 12 төрөлжсөн ахлах сургуульд 15 тэрбум төгрөг. Хувийн сургуулийн сул орон зайг ашиглах гэж байгаа та бүхэн сайн хараад аваарай. Хувийн сургуулийн сул орон зайг ашиглах, төрийн бус өмчийн сургуулийн сул орон зайг ашиглах зардлын хувьсах зардлыг хоёр дахин нэмэгдүүлж олгох 2.4 тэрбум төгрөг. Улсын хэмжээнд байх тоог би ярьж байна. Өнөөдөр задраад ард иргэдийг бухимдуулж байгаа, төөрөгдүүлж байгаа файл дээр нэг сургууль дээр 3.4 тэрбум төгрөг өгөх санаатай үйлдэл хийж, ийм баримтаар батлагдлаа гэдэг гүжир гүтгэлэг хийсэн. Энэ бол 50 тэрбум төгрөгийн задаргаа.
Энэ задаргаа бол улсын төсвийн өргөн барьсан номон дээр нэг ч төсөл арга хэмжээний зардлууд байхгүй. Та бүхэн мэдэж байгаа байх. Улсын төсөв бол бүгдээрээ төсөлт арга хэмжээгээр санхүүжих дүнгээрээ батлагддаг. Тийм учраас энэ нөхдүүдийн авирласан, хийж байгаа үйлдэл бол эхлээд улсын төсвийг өргөн барьсан дагалдсан хууль болон, улсын төсөв дээр хамт хувийн сургуулиудыг санхүүжүүлэх жагсаалт нь байна гэдэг зүйлийг ард иргээд зарласан.
Та бүхэн харж байгаа байх. Энэ номыг бүгдээрээ мэдэн байгаа. монгол улсын 2026 оны УИХ-д өргөн барьсан төсвийн тодотгол. Бид 200 гаруй мянган төрийн албан хаагчдынхаа цалинг, хөрөөний ир шиг болсон цалингийн тогтолцоог шинэчлэлийг хийх гэж байгаа. 2026 оны төсвийн тодотголоор 540 мянган ахмадуудын тэтгэврийг шинэ тогтолцоонд шилжүүлж, ажилласан жилээс шалтгаалан амьдралдаа хүрэхүйц тэтгэврийн тогтолцоог зарлаж байгаа. мөн энэ тодотголоор “Гэрт ойрхон сургууль” буву хамгийн сайн сургуулийг хийх, энэ төсөл хөтөлбөрийн санхүүжүүлэх төсвийг бид УИХ-д өргөн барьсан.
Улсын төсөв батлагдсаны дараа төсөвт тусгагдсан санхүүжилтээр тухайн салбарын ерөнхийлөн захирагч нар төсвийн хууль зохицуулж, тендерийн худалдан авалтыг зохицуулдаг. Монгол улс тендерийн хуультай. Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа тендерийн хуулиар 20 сая төгрөгнөөс дээшээ аливаа ажил, үйлчилгээ барааг бид нээлттэй сонгон шалгаруулалтаар авах үүрэгтэй. Улсын төсөв батлагдаагүй байхад улсын төсвийн батлагдаагүй эх үүсвэрээр зарим нэг хувийн сургууль дээр санхүүжилт олгох гэж байна гэдэг увиагүй үйлдэл хийсэн. Энэ нотолгоотой баталгаатай зүйл юм байна гэсэн увиагүй үйлдлээ зогсоо гэж нэр бүхий УИХ-ын гишүүдээс шаардаж байна.
Энэ олон файлуудаас зөвхөн ганцхан exel файлыг улс төрийн зорилготой сугалж аваад төрийн хуувилдаан хийхээр оролдож байгаад би туйлын их харамсаж байна. Сүүлдээ өчиглөр УИХ-ын нэг гишүүн лайв хийгээд тэр хүснэгтэн дотор байгаа юмнууд нь нууглсан байсан байна лээ, би гэгээн цагаан өдөр өвснөөс зүү оллоо гэсэн ийм болчимгүй мэдэлэл хийсэн байна. Энэ нөхдүүд УИХ-д сонгогдсон. Гурав дахь жилдээ улсын төсөв батлаж байгаа. тэгэхээр улсын төсөв хэрхэн батлагддаг, улсын тендерийн тухай хууль хэрхэн хэргэждэг талаар маш ойлгомжтой мэдлэг чадвартай гишүүд гэдэгт би бүрэн итгэж байгаа. Гэхдээ хүмүүс барьцаалагдсан байна. Энэ хүмүүсийн явуургүй үйлдэл үнэхээр миний сэтгэлийг зовоож байна.
Миний нэр төрд халдаж байгаа хүмүүсийн өөлөөс нэр төрөө сэргээхээр өнөөдөр авилгалтай тэмцнх газар, цагдаагийн газарт албан ёсоор эдгээр бичгээ хүргүүлж байна. Өмнө нь би УИХ-ын дэд даргаар ажиллаж байхдаа УИХ-ын түүхэнд өөрийнхөө хүсэлтээр, өөрийн УИХ-ын бүрэн эрхээс татгалзая гэх энэ бичгийн бас явуулж байсан. Надад айх, ичих, хойшоо ухрах зүйл өчүүхэн ч байхгүй. Сүүлдээ энэ файлыг боловсролын яамны төрийн наийн бичгийн дарга, тодорхой албан тушаалтнууд санаатайгаар гадагшаа дэлгэсэн юм биш биз, эсвэл ямар нэг дарамтад орсон юм биш биз гэдэг хардлага төрж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна