Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагуудад үүрэг, даалгавар өглөө

Х.Есү
2026/09/14

Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нарт үүрэг, даалгавар өглөө.

1. Хэн ч үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоороо гадуурхагдах ёсгүй. Энэ бол Үндсэн хуулийн зарчим. Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, үндэсний эв нэгдэлд хохирол учруулах аливаа ёс бус үг, үйлдлийг энэ цаг мөчөөс эхлэн таслан зогсоох ёстой.

2. Эх хэлээ мэддэг байх нь эх орондоо эрхээ эдэлж, үүргээ биелүүлж, эх орныхоо иргэн байхын баталгаа мөн. Монгол Улсын иргэн бүр төрийн албан ёсны хэл болсон монгол эх хэлээ сурч эзэмших үүрэгтэй. Монгол хэлээ хүүхэд бүрд багаас нь зааж сургахад төр засаг, аймаг, орон нутаг, боловсролын салбар онцгой анхаарч ажиллах ёстой.

3. Монгол Улсын газар нутаг бол хэн дуртай нь дураараа эзэмшиж, хүссэн газраа хөшөө дурсгал, бунхан бий болгодог газар биш. Мэдээж, бид өвөг дээдсийнхээ зан үйлийг хүндэлж, өтгөс буурлаа хүндэтгэн үдэх нь хүний ёс. Гэхдээ өвөлжөө, хаваржаа, бэлчээр, түүх, соёлын дурсгалт газар, байгаль орчны онцгой бүсэд оршуулгын зан үйл хийх нь хуулиар хориотой. Энэ хууль эрх зүйн орчныг улсын хэмжээнд нэгдсэн зохицуулалтад оруулж, ард иргэдэд ойлгомжтой, тодорхой болгох ёстой. Үүнд төрийн тэргүүн онцгой анхаарах болно.

4. Уул ус, газар нутаг, засаг захиргааны нэр бол хэн нэгний дур зоргоор өөрчилдөг зүйл биш. Энэ бол өвөг дээдсээс уламжлагдан ирсэн түүх, соёл, газар нутгийн дархлаа юм. Тиймээс төрийн хууль тогтоомжийг ягштал биелүүлж, иргэдэд сурталчлан таниулж, аливаа хууль зөрчсөн үйлдлээс ард иргэдийг урьдчилан сэргийлж, хамгаалж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгож байна.

5. Улс орны эв нэгдэлд төрийн түшээдээс эхлээд иргэн бүрийн хүлээх үүрэг, хариуцлага маш чухал. Төрийн түшээд нь үг, үйлдлээрээ ард иргэдээ талцуулах бус, нэгтгэх ёстой. Иргэн бүр ч мөн адил хэлсэн үг, хийсэн үйлдэл бүрээрээ улс орныхоо эв нэгдэлд хувь нэмэр оруулах учиртай.

6. Төрийн албанд хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах ёстой. Түүнээс биш нутаг ус, гарал үүсэл, танил талаараа төрийн албыг хашиж, намын харьяаллаар гадуурхаж болохгүй. Тиймээс төрийн албанд ажиллах хүсэл, сонирхолтой иргэдэд хуулийн хүрээнд ажиллах нөхцөлийг бүрдүүлж, төрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ёстой.

Эцэст нь хэлэхэд, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, үндэсний эв нэгдэлд хохирол учруулах аливаа ёс бус үг, үйлдлийг энэ цаг мөчөөс эхлэн таслан зогсоох ёстой. Үүнийг төрийн тэргүүн хатуу анхааруулж байна. Эс тэгвээс төрийн хууль таныг дуудах болно.

Эдгээр өгсөн үүрэг, даалгаврын хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн түвшинд холбогдох ажлыг уялдуулан зохион байгуулж, аймаг, орон нутгийн удирдлага, холбогдох газруудтай хамтран ажиллахыг ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргалд үүрэг болголоо.



Сэтгэгдэл (13)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.140.11.98
    2026/09/15

    Zow shvv

    Хариулах
  • 202.9.47.17
    2026/09/14

    Mash zov Eh oron Eh helee hairlah n irgen bvriin vvreg …..Mongol ulsin vndesten ystan bvhen Mongol heliig deedlen surah vvregtei Gadaad hel gj vzej bolohgui Mun Bolovsroliin sistem 1 ursgaltai yavagdaj bdg gj boddog bsn ch Mongol heliig medhgvi irged bna gher suuri bolovsrol dutuu dulimag bsn n ilerhii bna Vvnes hoish Turiin Huuli Turin Ajil Mongol eh heleeree yavagdah bha gj naidaj hvleenee

    Хариулах
  • 66.181.186.191
    2026/09/14

    Оюутан сурагчдын дотуур байранд исламын шашны мөргөл үйлдүүлж мөнгө өгдөг асуудлыг шалгаж хуулиар арга хэмжээ авч таслан зогсоох хэрэгтэй,Сүмд мөргөл үйлддэг болхоос мөнгө өгч хаа дуртай газарт залуусыг мөнгөөр шашны сурталд автуулж болохгүй,Энэ нь гадаадаас санхүүжилтиай бол тагнуул шалгаж хатуу арга хэмжээ авах нь монгол улсын тусгаар тогтнолын зүйд нийцнэ,

    Хариулах
  • 202.179.16.42
    2026/09/14

    eron bol zowldooo

    Хариулах
  • 122.201.31.113
    2026/09/14

    Хөөрхий Нараа олны аманд багтаж элдэвээр хэлүүлсэн ч Нараа ингэж дуугараагүй бол өнөөдөр Төрийн тэргүүн очих хэмжээний асуудал сөхөгдөхгүй далд өнгөрөх байсан шүү. Элбээгийн үед, Бат-тулагын үед хоёр ч удаа Хасагууд маш ноцтой асуудал үүсэгсэн нь үнэн шүү. Тэр үед мэдээллээр яриндаж байсан шүү. Дахин дахин ийм асуудал Баян-өлгийд гарахгүй гэж найдая.

    Хариулах
  • 66.181.161.194
    2026/09/14

    Жичтэй сайн хэлж газар шороо нутаг дэвсгэрийг зөв зохистой хэрэглэх хэрэгтэй гэдгийг хатуу анхааруулж том нухацтай шиидвэр гаргар нь зөв

    Хариулах
  • 202.21.107.11
    2026/09/14

    Үүрэг даалгаварын биелэлтийг шалгах хяналт тавих ажлыг ҮАБЗ байнга газар дээр нь шалгах

    Хариулах
  • 202.126.90.199
    2026/09/14

    Бөөрөнхийлсөн үг хэлж. Хасагууд биелүүлэх үү? Аймгийн удирдах албан тушаалд Монголжсон хасаг биш, монгол хүмүүсийг томилож, сум, хорооны дарга нарыг заавал монгол хэл мэддэг, бичгийн боловсролтой хүмүүсийг ажиллуулах. Ингэж байж тэднийг номхруулж, хэн болохыг мэдрүүлнэ.

    Хариулах
    • 66.181.179.41
      2026/09/14

      Зөв шүү

    • 202.126.89.241
      2026/09/14

      Харин ч зөв хэлждээ

  • 202.126.89.202
    2026/09/14

    өмхий хасагууд!!

    Хариулах
    • 66.181.185.92
      2026/09/14

      troll

  • 202.70.41.163
    2026/09/14

    Болоо доо

    Хариулах