Ноос ноолуур арьс ширэн бүтээгдэхүүн-2026 үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана

Х.Есү
50 минутын өмнө

Монголын ноос, ноолуурын холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо хамтран 20 дахь жилдээ зохион байгуулж буй “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн – 2026” үзэсгэлэн худалдаа 2026 оны 10 дугаар сарын 29-нөөс 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл Мишээл Экспо төвд зохион байгуулагдана.

Тус үзэсгэлэн худалдаанд ноос, ноолуур, арьс ширний үйлдвэрлэлийн салбарын аж ахуйн нэгжүүд оролцож, брэнд бүтээгдэхүүн, шинэ загварын коллекцоо танилцуулахын зэрэгцээ бүтээгдэхүүнээ үйлдвэрийн болон хямдралтай үнээр худалдан авах боломжийг хэрэглэгчдэд олгоно.

Тухайлбал, Говь ХК, Дархан нэхий ХК, Ханбогд кашимер ХХК, Кашмер холдинг ХХК, Лугати ХХК, Брэнд гутал ХХК, Агни ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ танилцуулна.

"Цагаан алт" үндэсний хөдөлгөөн 

“Цагаан алт” үндэсний хөдөлгөөн нь малын гаралтай түүхий эд болох ноос, ноолуур, арьс ширийг дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үндэсний үйлдвэрлэлийн хүчин чадал, экспортын боломжийг нэмэгдүүлэх, ажлын байрыг дэмжихэд чиглэж байна. Энэхүү үзэсгэлэн худалдаанд "Цагаан алт" үндэсний хөдөлгөөнд хамрагдсан аж ахуйн нэгж байгууллагууд мөн оролцож үр дүнгээ танилцуулна.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна