С.Жавхлан: Би хүн биш хий үзэгдэл болчихоод байна

2017/01/05
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хэлэлцэж байна. Хуулийн төслийн танилцуулгыг хууль санаачлагч УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулав. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Жавхлан байр сууриа илэрхийлэв. Тэрбээр, “Сүүлийн 5 жилийн хугацаанд гадаадад 6 сараас дээш хугацаагаар суугаагүй, эх орондоо байнга оршин суусан гэсэн заалт байгаа юм. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт зориулсан заалт гээд яриад байгаа. УИХ-д суудал бүхий нам гэж тухайн нам эвслээс нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүнтэй намаас нэр дэвшүүлнэ гээд байгаа.

Энд би байхгүй болж, Би хүн биш хий үзэгдэл болчихоод байна. Уг нь Үндсэн хуулиар бол сонгох сонгогдох эрх хүн бүхэнд нээлттэй байдаг. Заавал намаас нэр дэвших ёстой гэж заасан байна л даа. Би хүн биш болж байгаа юм бол манай тойргийн 74 мянган хүн хүн биш болж байна. Урд нь О.Дашбалбар агсан бие дааж гарч ирээд МУНН-д элсээд Гомбожав гэдэг хүнийг нэр дэвшүүлж байсан удаа бий. Маш сайхан найруулж, сайхан юмнуудыг хийж байгаа та бүхэнд харамсч байгаагаа илэрхийлье.

45 насыг бас хөндмөөр байна. Гадуур 45 нас хүрсэн хүнийг ажилд авахаа больчихоод байгаашд. Харин одоо эсрэгээр 45-аас дээш настай хүнийг заавал нэр дэвшүүлнэ гээд байдаг” гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна