Арьсыг бохирдуулж, гундаахад нөлөөлдөг бидний өдөр тутамдаа хийдэг зургаан муу зуршил

2017/02/08
Бид бүгдийн арьсанд ямар нэг хэмжээгээр нүхжилт байдаг, түүнээс болж ямар нэг байдлаар дургүйцэх үе гардаг л биз дээ. Манхаттаны Арьс болон гоо заслын мэс заслын эмч Анагаах ухааны доктор Дэнди Энгилман дараах зуршлуудыг арьсан дахь нүхжилтийг томруулж асуудал үүсгэдэг гэжээ. Арьсандаа үнэхээр л анхаарал тавьж байгаа бол дараах зуршлуудаас аль болох татгалзах л шаардлагатай.

Нүүрэндээ гараа хүргэх 
Та хэдэн хором өдрийн турш өөрийн гараагаа хүрдэг эд зүйлсийн талаар бодож үзээрэй. Олон нийтийн газрын бариул, ширээ, угаалтуурын бариул, кредит карт компьютер, гар утас зэрэг юу эс байх билээ. Санамсаргүйгээр эдгээр зүйлд хүрсний дараа нүүрэндээ гараараа хүрэхэд та арьсандаа тос, бактери, вирус, харшламтгай бодис болон бусад бохирдуулагчийг түрхэж байгаагаас өөрцгүй юм. Энэ нь арьс бохирдож, нүхнүүд нь бөглөрөх гол шалтгаануудын нэг юм. Хэрэв та энэ зуршлаасаа салахыг хүсэж байвал аль болох хүмүүст энэ талаар ярьж ойлгуулснаар өөрөө ч бас аяндаа нүүрэндээ гараа хүргэхээ болих болно. 



Улаан болон хар батгаа шахах 
Хэрэв таны эцсийн зорилго батгагүй, нүхжилтгүй арьс бол одооноос батгаа шахах, жижиг хар батгуудыг шахах оролдлого хийхгүй байхыг хүсье. Учир таныг батгаа шахахад арьс тань сунаж, арьс тань үрэвсэж, загатнах болно. Энэ бүгд бага багаар хуримтлагдсаар нүхжилтыг улам даамжруулдаг байна. Гараараа батга шахах бүр таны арьсанд тос, бактери болон бусад бохирдуулагчид наалдан эрсдэлийг улам нэмэгдүүлэх болно. Харин үүний оронд салицийн хүчил эсвэл бэнзойлийн хэт исэл зэргийг агуулсан батга хатаагч бүтээгдэхүүн хэрэглэх нь тустай юм. 



Орой унтахдаа нүүрээ цэвэрлэхээ мартах 
Бид үүнийг бүгд л мэддэг тэгэхдээ давтан хэлэхгүй байж болохгүй юм. Энэ бол арьс арчилгааны хамгийн чухал хэсэг. Та будгаа арилгахгүй унтсанаар өөрийн нүүрэнд өдөржин хуримтлагдсан тослог, гадны бохирдлыг шөнөжин нүүрэндээ шингээх болно. Энэ нь таны нүүрийг бохирдуулж нүхжилтийг томруулаад зогсохгүй хөгшрөлтийг маш хурдацтай болгохоос гадна батга гарах хамгийн том шалтгаан бодог юм шүү. 




Арьсаа гуужуулахгүй байх (Гэрийн нөхцөлд скраб тогтмол хэрэглэхгүй байх)
Арьсны нүхэнд буй бохирдлыг цэвэрлэх хамгийн шалгарсан арга бол гуужуулах юм. Нүүр цэвэрлэгчээр бохирдол болон будгаа бүрэн арилгасан ч үхэжсэн арьсууд арьсны нүхийг бөглөх аюул байдаг. Арьсаа зөв аргаар салонд гуужуулснаар таны нүүрний тослог тэнцвэржиж, батга гарах нь багасаж, нүхжилт харьцангуй багасах болно. Гэрийн нөхцөлд скрабаар арьсаа тогтмол гуужуулснаар таны арьс гэмтэж, хуурайших магадлал өндөрсдөг. Хэрэв та салоны аргаар байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүнээр гуужуулахыг хүсэж байвал манай "Green peel" үйлчилгээг авч болох юм. Ингэснээр таны арьс улам залуу, чанга, жигд өнгөтэй болно 



Нүх агшаах тос болон ретинолтой бүтээгдэхүүн хэрэглэдэггүй байх 
Нүх агшаах бүтээгдэхүүнүүд таны бодсоноос ч илүү үр дүнтэй байна. Тэдгээр бүтээгдэхүүнүүд нь арьсны glycoaminoglycans гэх бодисын ялгаралтыг нэмэгдүүлдэг ба энэ нь арьсан дахь нүхнүүдийн орчмын арьсны нөхөн төлжилтийг сайжруулснаар нүхжилт багасаж эхэлдэг байна. Үүний зэрэгцээ эмчийн заавраар хэрэглэдэг ретинойд гэх бэлдмэл нь арьсны нүхний хэмжээг багасгаж, түүнчлэн батганаас үүссэн нүхжилт болон наранд гэмтсэн хэсгийг нөхөн сэргээдэг. Энэ бүтээгдэхүүн нь арьсны нүхэнд байх батга үүсгэгч бактерийг устгах замаар арьсанд үйлчилдэг байна. 



Нүүрний будгаа буруу сонгох 
Нүхжилтээ дарахын тулд өө дарагч, праймер зэрэг хэрэглэх нь таны арьсны нүхийг бөглөх болно. Тиймээс вакс болон тослог агуулсан бүтээгдэхүүн хэрэглэхгүй, усан суурьтай бүтээгдэхүүн хэрэглэж байхыг зөвлөж байна. Иймээс та мэргэжлийн гоо сайханчаар арьсаа зөв оношлуулж, өөрийн арьсан тохирсон гоо сайхны бүтээгдэхүүн болон будгаа сонгох хэрэгтэй юм. 


А.Хатангоо
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна