Өнөөдөр Баянзүрх дүүргийн 23-р хорооны Л.Бямбаахүү эрхлэгчтэй 211-р цэцэрлэг шинээр үүд хаалгаа нээж, хүүхдүүдээ хүлээн авч албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүллээ.Нээлтэнд Нийслэлийн гэр хорооллын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан төслийн удирдагч Ш.Анхмаа, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэсэн “АКМИ” Консалтинг ххк, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцлоо.
Арга хэмжээнд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Эрдэнэтуул өөрийн сонгогдсон тойрогт нь шинэхэн цэцэрлэг нээгдэж байгаад баяртай байгаагаа илэрхийлэн, тус цэцэрлэгийн албан хэрэгцээнд зориулж иж бүрэн 8 ширхэг компьютерыг өөрийн зүгээс хандив болгон бэлэглэлээ.23-р хороонд оршин суудаг иргэдийн хувьд хүүхдийн цэцэрлэгийн асуудал хүнд байсан бол өнөөдөр ийнхүү шив шинэхэн цэцэрлэгт хүүхдүүдээ сурган хүмүүжүүлэх болсондоо баяртай байгаагаа хэлж байсан юм.
Мөн цэцэрлэгийн доторх тохижилт болон зөөлөн эд,хивс хивсэнцэр, хүүхдийн зөөлөн тоглоомд зориулж 50 сая төгрөгийг НИТХ-ын төлөөлөгч С.Эрдэнэтуул шийдвэрлүүлсэн бөгөөд цэцэрлэгийн барилга болоод тохижилтын ажилтай цаг тухай бүрт нь танилцаж үнэлэлт дүгнэлт өгч,санал бодлоо хуваалцаж байсан юм.Тус цэцэрлэгт 5 бүлэгт нийт 246 хүүхэд багачууд суралцахаар боллоо.

Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна