Баянхошуу, Телевиз, Толгойтод агаарын бохирдол гамшгийн хэмжээнд байна

2017/02/09
Өнөөдөр өглөө 08.30 цагийн байдлаар Улаанбаатарт 26 градус хүйтэн, нийслэлийн агаарын хамгийн их бохирдолтой байршлууд болох Баянхошуунд  гамшгийн хэмжээнд хүрчээ. Тодруулбал энэ байршилд агаарын чанарын индекс 1296-д хүрээд байгаа бол, телевиз орчимд 1031, Толгойтод 917 буюу маш их бохирдолтой байна.

Ихэвчлэн хэвийн эсвэл цэвэр гэж гардаг Мишээл орчимд бага зэргийн бохирдолтой буюу 118 гэсэн дүн гарчээ. Агаарын чанарын индекс 0-50 байвал цэвэр, 50-100 байвал хэвийн, 101-250 байхад бага зэргийн бохидолтой байдаг бөгөөд 501-ээс дээш тохиолдолд маш их бохирдолтой гэж үздэг байна.

Энэ нь удаан хугацаагаар гадаа байхад эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй тул гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийн, гэртээ байх хэрэгтэйг мэргэжилтнүүд анхаарууж байна.

Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байж, амны хаалт зүүхийг зөвлөдөг.

Эх сурвалж: agaar.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна