Төрсөн охин нь ээжийгээ олон удаа хутгалж хөнөөсөн аймшигт хэрэг өнгөрсөн онд гарч нийгмийг цочирдуулсан. Тодруулбал, эл хэрэг өнгөрсөн хавар Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Сургуулийн гудамжинд гарсан бөгөөд 20 гаруй насны Г.Баярцэцэг гэгч нь 54 настай ээжийгээ зэрлэг балмадаар хөнөөсөн. Уг эмэгтэйн ээжийнхээ амь насанд хүрсэн шалтгаан нь гэр бүлийн маргаанаас үүдэлтэй бөгөөд байнга архи уулаа гэсэн шалтгаанаар амийг нь хохироосон байдаг.
Сэжигтэн этгээдийг хорьж, хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж дуусаад Нийслэлийн прокурорт яллах дүгнэлт үйлдлүүлэх саналтайгаар хүргүүлсэн. Тэгвэл НПГ-аас шүүх рүү шилжүүлж, шүүх хэргийг өнгөрсөн 12 дугаар сард шийдвэрлэжээ.
Шүүх хурлаас төрсөн эхийгээ балмадаар хөнөөсөн Г.Баярцэцэгт 25 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэрийг гаргасан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна