Валентинаар зүрхэн хэлбэртэй шоколад хэрхэн хийх вэ?

2017/02/09
Гэгээн хайрын баяраар хайртдаа зориулж шоколад бэлэглэдэг нандин уламжлал байдаг. Гэхдээ зүгээр ч нэг шоколад бус өөрийн гараар хийж чимэглэсэн амтат шоколад байх нь бий. Тэгвэл та ч гэсэн энэхүү жороор хайртдаа зориулж гэнэтийн бэлэг бариарай.

1. Юуны өмнө танд хайлуулах шоколад хэрэгтэй. Гэхдээ хар шоколад байвал илүү тохиромжтой.



2. Ингээд шоколадыг жижиглэн үйрүүлнэ.



3. Ёроолтой төмөр саванд шоколад болон цөцгийг /шингэвтэр/ хийгээд дунд зэргийн гал дээр халаана. Халаах явцдаа байнга хутгаарай. Хүсвэл чихэрлэг амтыг нэмэгдүүлэх үүднээс 1-2 цайны халбага ванилийн охь хийж хутгаарай.



4. Шоколадны үйрмэгүүд аяндаа хайлж шингэх үед галыг зөөлрүүлж жигд хэмээр зөөлөн хутгасаар байх болно. Хэрвээ галыг ихдүүлж буцалгах юм бол таны ажил бүтэлгүйтлээ л гэсэн үг. Ингээд аяндаа таны шоколад жигд бор өнгөтэй, өтгөвтөр болонгуут галаас гаргаж 5-7 минут хөргөөрэй.



5. Ингээд шоколадыг бүр мөсөн царцхаас нь өмнө зүрхэн хэлбэртэй хайрцаг, хэв, наборны хайрцаг ашиглан шоколадаа хийж хөргөгчинд тавиад царцаагаарай.



6. Зориулалтын хэв ашиглаж нэг том зүрхэн шоколад эсвэл жижиг олон ширхэг шоколад хийж болно шүү.



7. Шоколад царцаж, биежсэний дараа хайрцагнаас болгоомжтой гаргаж кремээр хүссэнээрээ чимэглэнэ.



Танд амжилт хүсье.

А.Хатангоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна