Дуучин Укагийн нөхөр мөнгө хүүлэгч үү?

13 цаг 20 минутын өмнө
“Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука нөхөрт гарч, үрийн зулай үнэрлэсээр дэггүй томоогүй зангаасаа салж айлын эхнэрийн буурь суусан гэж олон хүн магтаж явна. 



Ойрын хэдэн жил хамтлагийнхаа охидоос ч илүү загвар зохион бүтээгч Катя Зол буюу Г.Золцэцэгтэй үерхэж нөхөрлөх болсон Ука түүний ачаар заяаны ханиа олсон хэмээн ойр дотныхон нь дүгнэдэг гэнэ. Шаргал үст Ука сайн найзынхаа садан төрлийн залуутай ханилж,удахгүй хоёр дахь хүүхдээ өлгийдөн авахаар бэлдээд байгаа гэнэ. 



Харин Д.Уламбаяр буюу Укагийн нөхөр өмнө нь гэр бүлийн амьдрал зохиож байсан төдийгүй “Мөнгө хүүлэгч” гэдгийг Соронз сэтгүүл онцолжээ. Эл эрхэм анхны амьдралаасаа татгалзсанаар барахгүй дуучин бүсгүйтэй нэг гэрт орохын тулд эхнэр, хүүхдээ орхиод ирсэн гэдэг. Хэдийгээр үүнийг нь Ука мэдсэн ч мэдээгүй мэт царайлж, эр нөхрөө олонд ил харуулахгүй нууцалж явдаг нь олон шалтгаантай байж мэдэх юм.



Авъяас билэг, гоо сайхан, зүс царайгаараа хэнийг ч араасаа дагуулахгүй Укагийн нөхөр Г.Эрдэнэ-чулуун нь банкинд их хэмжээний мөнгө байршуулан, хүнд зээлүүлж, хүүгээрээ амьдардаг гэх мэдээг сэтгүүлүүд ар араасаа шуугилдан бичиж байна. 
 
А.Хатангоо
Эх сурвалж: Соронз сэтгүүл 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна