А.Амундра Forbes Mongolia сэтгүүлд ярилцлага өгчээ

2017/02/10
 "Монгол Масс Медиа" группийн захирал А.Амундра Forbes Mongolia сэтгүүлд ярилцлага өгчээ. Тэрбээр орчин үеийн медиа хандлагын өөрчлөлтийг түүчээлэн контент үйлдвэрлэгч, мэдээлэл түгээгч, дэвшилтэт технологийг нэвтрүүлэгч гэсэн гурван чиглэлд задран өргөжиж, мэргэших ёстой гэж үздэг. Түүний хувьд медиа салбарыг хэн нэгний нөлөөллөө нэмэгдүүлэх суваг биш жинхэнэ бизнесийн зарчмаар хөгжүүлэх туйлын хүсэлтэй.

Тэрбээр энэ удаа "Монголд контент бүтээх өртөг харьцангуй гайгүй. Дээр нь бид бусдаас ялгарах соёлтой учраас анхаарал татахуйц контент хийх боломжтой гэсэн үг. Монгол мэргэжилтнүүдийн ур чадвар маш сайн. Хэрэв техник, тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалт продюсингээ сайн байлгаж чадвал манай контент үйлдвэрлэлийн зах зээлд ирээдүй бий” хэмээн ярьжээ.

Түүний санаачилсан "Гэр контент групп" Өвөрмонголын "Одон" телевизтэй хамтран Сорхугтани хатны тухай өгүүлэх 20 ангит уран сайхны кино хийж байгаа юм. Ярилцлагын дэлгэрэнгүйг Forbes Mongolia сэтгүүлээс уншаарай.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна