Mongolia`s Next Top Model-ын дараагийн дугаарт хэн нь хасагдах вэ?

2017/02/10
Дэлхийн олон оронд ижил стандартаар үйл ажиллагаагаа явуулдаг Next top Model шоуг Боловсрол суваг ТВ албан ёсны эрхтэйгээр Монголд зохион байгуулж байгаа билээ. Нийт 222 охин бүртгүүлж, тэдгээрээс сонгон шалгаруулалт явуулж шилдэг 16 оролцогчдийг нэвтрүүлэгт оролцуулсан билээ. Харин тав дахь дугаар хүртэл хасагдсаар 9 оролцогч үлжээ. Эдгээрээс хэн нь хасагдаж, хэн нь нэвтрүүлгийг цааш үргэлжлүүлэхийг энэ бямба гарагт бид үзнэ. 

Олон нийтийн цахим хуудсаар уг нэвтрүүлгийн рейтинг тун өндөр байгаа бөгөөд өмнөх дугаарт Ану-Үжин хасагдсан нь олны бухимдлыг ихэд хүргээд байгаа юм. Учир нь нэвтрүүлгийн оролцогч охидууд бүгд нийлэн Ану-Үжин гэх охиноо гадуурхаж улмаар санаатайгаар хасуулсан гэх мэдээллийг мэдээллийн сайтууд ар араасаа мэдэгдээд байгаа юм. 

Харин энэ удаагийн дугаарт бүгд эвтэй найртай, гадуурхах хүнгүй мэт боловч нэг оролцогч хасагдах дүрэмтэй. Охидууд л юм хойно элдэв янзын зан гаргаж, нэг нэгнээ муулж, гадуурхдаг зүйл байх боловч энэ удаа хасагдсан нэгнээ хэрхэн үдэж гаргаж өгөхийг олон нийт чих тавин хүлээж байна. Ирэх дугаарт хэн нь хасагдах вэ? 
















А.Хатангоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна