"Мөнхжин-Од" архины үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулна

2017/02/10
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд архи, согтууруулах ундаа үйлдвэрлэгч 11 үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хүргүүллээ.  Тус   саналд  Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий 37 аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг байна.

Үүнээс 11 үйлдвэрийн тусгай зөвшөөрлийн эрхийг түдгэлзүүлжээ. Харин зөвшөөрлийн үйлчлэлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлага биелүүлээгүй нэр бүхий 11 аж ахуйн нэгж, зөрчил гаргасан нь улсын ахлах байцаагчийн актаар тогтоогдож, үйл ажиллагааг нь түр зогсоосон “Мөнхжин Од” ХХК-ийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох санал хүргүүлж байна" гэжээ.

Архи, согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам өгдөг. Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч дараах аж ахуй нэгжүүдийн эрхийг цуцлах санал хүргүүлсэн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна