Гадаа хөлдөөсөн бууз хүний биед хортой

2017/02/10
Өнө эртний түүхтэй Монгол улсын үндэсний томоохон баярын нэг Цагаан сарын баярын хамгийн чухал зоог бол ууц, өвчүү, ул боов, болон бууз юм. Монголын өвөл маш хүйтэн тул эд есөөр буузаа хөлдөөдөг. Хөдөөний айлууд буузаа хөлдөөхөд асуудалгүй бөгөөд агаар цэвэр учир аливаа хорт бодис бага шингэсэн байдаг. 

Харин нийслэл хот Улаанбаатар төдийгүй, Дархан, Эрдэнэт болон аймгийн төвүүдэд утааны хэмжээ маш өндөр байдаг. Ялангуяа Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн энэ үед гадаа бууз хөлдөөнө гэдэг маш өндөр эрсдэлтэй аж. Учир нь  гадаа хөлдөөсөн буузанд хүхрийн давхар исэл, агаарын хий, альдегид, хөө тортог, хар тугалгын исэл нэвт шингэдэг болохыг шинжээчдийн дүгнэлтээр тогтоожээ. 

Улаанбаатар хотод оршин сууж байгаа иргэн бүр өвлийн улиралд өдөр бүр хорт хийгээр амьсгалж уушигаа хордуулан, амьсгалын замын  олон төрлийн өвчинтэй нүүр тулж байгаа дээр чанаргүй хоол хүнс их идэж дархлаагаа алдагдуулсаар байгаа гэдгийг Эрүүл Мэндийн яамнаас цаг үргэлж анхааруулдаг. Гэтэл  үндэсний баяраараа уламжлалт зоогоороо зочдоо дайлдаг Монголчууд цагаан сараар ч бас давхар хордох магадлал өндөр байгааг уг дүгнэлтээс харж болохнээ.

Төр засаг утааны эсрэг яаралтай арга хэмжээ авахгүй бол энэ мэт жижиг зүйлээс болж олон хүний эрүүл мэнд хохирсоор байх магадлал өндөр байна. 
 А.Хатангоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна