Ардын хувьсгалын өмнөд монгол дайчин Хасбаатар

2017/02/13
Хасбаатар жанжин нь социализмын үед Ардын хувьсгалын зүтгэлтэн гэгддэг байлаа. Тогтох тайжийн тулалдаанууд, Таван замын байлдаанууд, Хиагтыг чөлөөлөх тулалдаан, Намирын хүрээний тулалдаан, Бөхмөрөнгийн тулалдаан, Толбо нуурын тулалдаанд оролцон, өөрийн хатан зоригоор алдаршсан хүн юм. 1921 онд Монголын ардын түр ЗГ байгуулагдахад оролцжээ.

Гэхдээ түүнийг өмнөд монгол хүн гэдгийг тэр бүрий хүн мэддэггүй.

Хасбаатар нь 1884 онд Ордос хошуунд төрсөн байна. XX зууны эхээр Манж Чингийн дарлалыг эсэргvvцэн хошуу нутгийнхаа ардыг босоход Хасбаатар, тайж Тогтохын хамт оролцжээ. Тэд эх нутгаа хамгаалан тvрэмгий их цэргийн өөдөөс удаа дараа ширvvн тулалдсаны эцэст, арга буюу хvчин мөхөстөн, оросын хилийг нэвтрэн ороод, дараа нь Их хvрээнд ирсэн байна.

1913 онд Хасбаатар нь таван замын байлдаанд Манлайбаатар Дамдинсүрэнгийн цэргийн ламаар томилогдон явж өөрийн биеэр байлдан туслалцсаар булаан эзлэгчдийг Улаандовын шил хvртэл хөөн зайлуулаад буцаж ирсэн юм. Ардын хувьсгалын анхны партизан, Автономит Монголын цэрэг Д.Чойжинжав "Бид нэг их буутай мянгаад цэрэг, хятадын цэрэгтэй есөн удаа их бага тулалдаж билээ. Хошмог цагаан нуурын дэргэд болсон анхны байлдаанаар бид хятадаас их буу найм, бага буу хэдэн зууг олзлов. Дараа нь Шандын гол, Хөх сvм, Найман сvмийн манханд болсон тулалдаануудад Ярин баатар, Хасбаатар нар морин дайралтаар хамгийн тvрvvнд л чавхдах адил гялалзан өнгөрч харагддаг байлаа..." гэж ярьсан. Хятадын цэргийн довтолгооныг эсэргvvцсэн энэ тэмцэлд Хасбаатар гарамгай зvтгэсэн учир Богдын засгийн газраас тvvнд цорж ямба шагнажээ.

Гэвч Хасбаатар хэргэм зэргээ эдлэн ямбархаж Хvрээ Ганданд суухыг зорьсонгvй. Харин Хиагтын зvvн харуулд очиж суужээ. 1921 оны эхээр Монголын хувьсгалчид ардын журамт цэрэг байгуулж, хятадын булаан эзлэгч гамин, оросын цагааны оргодлуудыг хөөн зайлуулж, эх орныхоо төрийн тусгаар тогтнолыг босгохоор шийдвэрлэж, их хэргийг vvсгэсэн билээ. Энэ зорилгор Д.Сvхбаатар 1921 оны хавар цэрэг элсvvлэхээр Хиагтын зvvн харуул өөд мордож, Хvдэрт нутагтай байсан Цэдэнбалжир, Галдангийнд анх очжээ.

Тэнд харуулд байсан Содномдаш, Манибадар, Хасбаатар нар Сvхбаатартай уулзан монгол тvмэнд тохиолдсон гашуун бэрх, зовлонт байдлын тухай ярилцсаны эцэст шинээр байгуулах журамт цэрэгт орохоор саналаа шууд илэрхийлэн, өөрсдөө хvн олж элсvvлэхээр ярилцаж тогтсон байна. Хvдэр, Хяраан харуулуудаас хэсэг эрчvvд сэтгэл нэгдэн журамт цэргийн анхны хороо болон зохион байгуулагдахад Сvхбаатарын даалгавраар тvvний даргад Б.Пунцаг, хорооны ламд Хасбаатар нар томилогджээ.

Тэд 1921 оны хоёрдугаар сард Хяраанд очсон хятад цэргийн тагнуулуудыг баривчлан устгаж, ардын хөрөнгө хогшил, амь биеийг бvрэлгэн сvйтгэж байгаа гамингийн 1000-2000 цэрэгтэй Пунцаг, Хасбаатар, Нанзад нарын удирдлагаар удаа дараа тулалдан тэмцэж байжээ.

"Байлдаж яваа цэргийн хvн ухрах ёсгvй. Давшаад! гэж хэлээд хар сахалтай, нимгэвтэр шар царайтай, идэр насны нэг эр буу бариад биднийг шаламгайлан дагуулж хятадын хоёр мянга гаруй цэргийн өөдөөс Хярааны элсэнд байлдаж явсан" гэж Цэрэндоржийн Чимэд партизан Хасбаатарыг дурсан ярьжээ.

Хоёрдугаар сарын сvvлчээр Хасбаатар Дээд Шивээнд дуудагдан очиж Сvхбаатарын дэргэд тvр ажиллаж байв. Дараа нь удалгvй партизан цэргийг хороо анги болгон зохион байгуулахад Хасбаатар журамт цэргийн гуравдугаар хорооны даргаар томилогдсон байна. Мөн оны хавар (1921.03.13-нд) Монгол Ардын Намын Төв Хорооны гишvvд, хошуу, шавь, цэргийн төлөөлөгчид хамтран хуралдаж, Монгол Ардын Тvр засгийн газрыг байгуулахад Хасбаатар цэргийн ангийн төлөөлөгчөөр сонгогдон ирж хуралдсан байна. Архивын бичиг баримтаас vзэхэд Ардын Тvр засгийг байгуулахад Хасбаатар оролцжээ.

Үүний дараа Монгол оронд ардын хувьсгал эхэлж, Хиагт хотыг хятадын цэргээс чөлөөлөн авах тэмцэлд Хасбаатар хороо удирдан оролцож, улмаар бvх цэргийн дотор vлэмж их алдаршсан байна.

"Алтанбулагийг авахад би Хасбаатартай хамт явсан. Хийж яваа ажлаараа тэр цэрэг, улс төрийн их зvтгэлтэн байлаа. Хар хиазтай шар торгон дээлтэй, урт тахир сэлэм, модон хуйтай буу ташаандаа зvvнэ. Хурц сэргэлэн нvдтэй, тун алиа, зай чөлөө л гарвал цэргийн дунд орж ирээд дуулна. Vлгэр, оньсого ярьж таалцана..." гэж партизан Лувсандоржийн Пунцагийн ярьснаар vзэхэд Хасбаатар маш энгийн мөртөө цэрэгтээ хайртай, олон тvмэнч эр байжээ.

Монгол Ардын Тvр засгийн газрын хурлаас (1921.03.22) Сvхбаатарын санал ёсоор Хасбаатарыг Алтайн цаадах Урианхай хошуу, Ховд, Улаангом зэрэг нутгийн монголчуудад Ардын нам, засгийн бодлогыг таниулж, цэрэг элсvvлэн, тэнд бvгсэн цагааны оргодлуудыг устгах даалгавар өгч, ардын засгийн бvрэн эрхт төлөөний их тvшмэлээр томилжээ. Хасбаатар засгийн даалгаврыг биелvvлэхээр Дамбадорж, Өлзийханд, сургагч Байкалов, Церенов нар болон цөөн цэргийн хамт Зөвлөлтийн нутаг Эрхvv хотоор дамжин Урианхай, Дvрвэдийн нутагт удалгvй хvрэлцэн очжээ.

Хасбаатар Монголын баруун хязгаарыг эзлэн авч аллага, дээрэм явуулж байсан цагаантны эсрэг ард олныг дайчлан зохион байгуулж, цэргийн vлэмж хvчийг ахархан хугацаанд хуралдуулсан байна. Хувьсгалын элчийг очиход хязгаарын ард олон "Халхын долоон баатрын нэг нь ирж явна. Амар тайван болгох гэнэ" гэхчлэнгээр хэлэлцэж, халуун сэтгэлээр угтан аваад, улмаар учир явдлыг танилцсан дороо эрчvvд Хасбаатарын цэрэгт элсэн, уналга морьд, эд хөрөнгөөрөө туслах болжээ.

Наранбаатар нарын эрх чөлөөний төлөө тэмцэж байсан нутгийн сайн дурын хvчнvvд ч Хасбаатарын талд ирэв. Хасбаатар Дvрвэдийн хязгаарыг чөлөөлөх их тэмцэлд зөвлөлтийн улаан цэрэгтэй хамтран ширvvн тулалдааныг 1921 оны зун, намрын турш хийжээ. Хасбаатарчууд өөрөөсөө хэд дахин давуу цэрэг, зэвсгийн хvчтэй атаман Кайгородовын отряд, генерал Бакичийн корпустай Арлын хой, Ачит нуур, Намирын хvрээ, Усан хоолой, Шар нуур гэдэг газруудад удаа дараа 3-5 хоног хvртэл хугацаанд хvч тулан зууралдан байлдаж, ихэнхдээ дайсныг vлэмж хохируулан зугтаалгадаг байжээ. Тэд зөвхөн Бөхмөрний хөндийд даруй 14 удаа тулалдаан хийжээ. Хасбаатартай хамт байлдаж явсан Цэндийн Аюушжав "Манай энэ хэрэг бат хувиралтгvй юм шvv. Дайсантай айхгvй тулалдах хэрэгтэй. Зориг л байвал бид заавал дийлнэ" гэж Хасбаатар бидэнд хэлдэг байсан. Тулалдаан болоход Хасбаатар ханцуйгаа сэгэлдрэглээд л тахир сэлмээрээ даллан хурайлаад, хамгийн тvрvvнд давхин ордог байв" гэж ярьсан нь тэр хvн хичнээн их эрэмгий зоригтой, ирээдvйдээ хатуу итгэн, цэргvvдээ ялалтанд зоригжуулагч байсныг нотлох юм.

Хасбаатарчууд хэдэн сарын турш товч тайлж, тохом эгшээлгvй тулалдсаар олон бvлэг дээрэмчдийг устган, Ардын хувьсгалын ялалтыг тунхаглан яваад 1921 оны есдvгээр сарын 10-даар Толбо нуурын захад Саруул гvний хvрээнд урвагч феодал ноёдын хорон санааны уршгаар цагаантны 3000 орчим цэрэгт бvслэгдсэн. Тэд гаднаас шувуу ч орохооргvйгээр бvслэгдсэн боловч 42 хоногийн турш өлсгөлөн, өвчин, цаг уурын бусад хэцvv, хvнд бэрхшээлийг баатарлаг тэмцлээрээ туулсан байна. Генерал Бакич "... Зэвсгээ хураалган бууж өгвөл амь бие, эд хөрөнгөд чинь халдахгvй. Эсэргvvцвэл байран дээр чинь буудаж ална!" гэж тулган шаардсан боловч Хасбаатарчууд бат цайз хэвээрээ байлаа.

Хасбаатар тэр бэрх цагт цагаантны бvслэлтийг дайран гарч, Хөшөө модонд байсан Зөвлөлтийн улаан цэрэгтэй холбоо барих, нутгийн ардуудаас цэрэг дайчлан дайсныг цохиж vлдсэн нөхдөө аврахаар эрэлхэг тэмцэл хийж яваад дайсанд баригдан, алагдсан байна.

1921 оны Ардын хувьсгалд цөөнгүй өмнөд монголчууд идэвхийлэн оролцжээ.

Ч.Мөнхбаяр


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна