Монгол залуу солонгос иргэний аминд хүрсэн хэргээр шалгагдаж байна

2017/02/13
Өмнөд Солонгос улсын Кёнгбук аймгийн цагдаагийн газраас тус аймагт ажиллаж, амьдардаг Монгол залууг, Солонгос иргэний амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан саатуулжээ. Монгол улсын иргэн  С нь 26 настай, тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг байсан гэнэ.

Хэрэг гардаг орой буюу 2-р сарын 10-ны өдрийн 21:30 цагт С нь хамт ажилладаг Солонгос улсын иргэн, 62 настай Ким-тэй муудалцаж, улмаар үйлдвэрээс хамт гарч явсан талаар эх сурвалжууд мэдээлжээ. Тэднийг гарч явсны дараа үйлдвэрийн ойр орчмоор хайсан боловч олдоогүй тул цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна. Цагдаагийнхан үйлдвэрээс холгүй байх уулнаас Солонгос иргэний цогцсыг олсон бол монгол залууг ууланд нуугдаж байхад нь баривчилжээ.  
Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна