НИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхжаргал ахмадуудыг хүлээн авч, гарын бэлэг гардууллаа

2017/02/13
НИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал, Боса ХХК-ийн захирал Б.Нандинчимэг нар Баянгол дүүргийн ахмад буурлуудаа хүлээн авч, гарын бэлэг гардууллаа.



Энэ үеэр ахмадууд өөрсдийн санаа бодлоо хэлж, харилцан санал солилцов.

Хатагтай Д.Мөнхжаргал өөрийн сошиал хуудсандаа “Улс эх орондоо ихийг бүтээсэн гавьяатай буурлууддаа хүндэтгэл үзүүлнэ гэдэг нэр төрийн хэрэг билээ. Нийслэлд хийж буй ажлынхаа талаар тайлагнаж, ахмадуудаа хүлээн авч, уулзаж сэтгэл санаагаа тэнийлгэсэн үнэхээр сайхан өдөр байлаа.

Хүн бүрийн аав, ээж, ахмад буурлууд эрүүл энх, урт удаан насалж, үр ач нартайгаа аз жаргалтай сайхан амьдрахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.

Г.Сар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна