Далай ламын Монголд хийсэн айлчлалтай холбоотойгоор БНХАУ манай улстай хийх бүх яриа хэлэлцээгээ зогсоогоод байсан билээ. Харин Монгол Улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах болсон цаг үетэй давхцан БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилыг айлчлал хийхийг урьлаа. Түүний айлчлал өнөөдөр эхэлж байгаа бөгөөд хоёр өдөр үргэлжлэх юм.
Хятад улс Монгол Улстай харилцаагаа сэргээж эхэлсэн нь БНХАУ-ын Ардын банк Монголбанктай байгуулсан своп хэлэлцээрээ үргэлжлүүлэх тухай яриа хэлэлцээ хийх урилга ирүүлснээс харагдаж буй. Энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Монголд болсон АСЕМ-ийн уулзалтын үеэр БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көцян “Своп хэлэлцээрийн хугацааг цаашдаа сунгана. Ингэхдээ хэмжээг нь 10 тэрбум юаниар нэмэгдүүлэх боломжтой” гэсэн байр суурийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай уулзах үеэрээ илэрхийлсэн.
Тиймээс Монголбанк своп хэлэлцээрийн гэрээг гурван жилээр сунгаж, хэмжээг нь 10 тэрбум юаньд хүргэх саналаа БНХАУ-ын талд илэрхийлэхээр төлөвлөсөн байна. Ойрын хугацаанд энэхүү яриа хэлэлцээг эхлүүлнэ” гэсэн юм.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна