Цагаан сараар 3 хоног амарна

2017/02/21
Нийтээр тэмдэглэх өдрүүдийн тухай хуулийн дагуу Цагаан сараар шинийн 1-3 хооронд бүх нийтээр амарна. Өөрөөр хэлбэл, ирэх даваа гаригаас лхагва гариг хүртэл буюу хоёрдугаар сарын 27, 28, гуравдугаар сарын 1-нд амарч гуравдугаар сарын 2-ноос албан байгууллагууд хэвийн ажиллаж эхэлнэ.
 
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас  Цагаан сарын баяртай холбогдуулан амралтын өдрүүдийн хуваарьт ямар нэг өөрчлөлт оруулахгүй, хуулийн дагуу гурван хоног амарч шинийн 4-өөс ажил цуглахыг албан ёсоор мэдэгджээ. 
 
 
Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна