Н.Батбаярыг гурван зүйл ангиар буруутгаж байна

2017/02/22
 Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг АТГ-аас өчигдөр цагдан хорьсон. Түүнийг “Чингис”, “Самурай” бондын зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн  хэрэгт буруутгаж байгаа аж.  Тодруулбал түүнд гурван  зүйл ангиар хэрэг үүсгэжээ.

 Эрүүгийн хуулийн 263.2 буюу төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, 264.2 Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн буюу , 150.3 буюу бусдын хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэх үндэслэлүүдээр буруутгасан байна.

• Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 /Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/,

• Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2 /Энэ хэргийг давтан, эсхүл хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ\

• Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар  зүйлийн 150.3 /бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсний улмаас  бусдад онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж таваас дээш арван жил хүртэлх хорих ялаар шийтгэнэ/ гэж тус тус заажээ. 
Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна