Г.Дэнзэнг шүүх хурал хойшиллоо

2017/02/22
Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр сүүлийн гурван жил шалгаж байгаа.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Г.Дэнзэн нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусч,прокурорт шилжүүлсэн  талаараа мэдээлж байсан юм.

Тэгвэл өнөөдөр /2017.02.22/ Г.Дэнзэн нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал болохоор товлогдсон ч Г.Дэнзэнгийн өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэснээр хойшиллоо.

 Г.Дэнзэнг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дэх хэсэг, буюу төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн  гэмт хэрэгт яллагдагчаар татаад байгаа.

 Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна