Эрчүүдийн үс халзардаг гол шалтгааныг эрдэмтэд ингэж тайлбарлав

2017/02/22
Английн эрдэмтэд ихэнх эрчүүд халзардаг шалтгааныг тайлбарласан байна. Энэ нь ихээхэн тохиолддог генетикт байгаа гэнэ. Учир нь эрчүүд эхийн талаас удамшсан генийн улмаас үс нь унадаг ба үс халзрахтай харилцан холбоотой ихэнх ген эхийн талын удамшлын Х-хромосонд байна гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Эрдэмтдийн дүгнэлтээр ихэнх эрчүүд 287 локусын (хромосом дээр тодорхой ген байрлаж байгаа хэсгийг тухайн генийн локус гэдэг) улмаас үсээ гээдэг гэнэ. 

Эрдэм шинжилгээний ажилтнууд энэхүү дүгнэлтийг хийхдээ 52 мянган эрэгтэй хүний тухай мэдээлэлтэй биосангийн өгөгдлийг судалсаны хүрээнд хийсэн байна. Үс багатай, байнга унадаг мөн халзан болсон гэх мэт үс унадаг шалтгаанаа тогтоохын тулд хөтөлбөрт хамрагдан өөрийн өгөгдлийг өгчээ. Уг судалгаа нь энэ чиглэл дэх асар том судалгаа болохыг The People сэтгүүл онцолжээ. Тэдний хэлснээр өмнө патолог халзралтанд хүргэдэг хэд хэдэн локус илэрхий болсон гэнэ. 

А.Хатангоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна