АТГ-аас баривчилгааныхаа талаар мэдээлэл өглөө

2017/02/22
Өчигдөр буюу энэ сарын 21-ний өдөр УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр нарын хүмүүсийг  АТГ-аас байцааж байгаад цагдан хорьсон. эл асуудалтай холбогдуулан   АТГ-ын комиссар Д.Бат-Оргилоос тодрууллаа.

 -Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг Эрүүгийн хуулийн ямар зүйл ангийн дагуу цагдан хорьсон бэ?

-
Авлигатай тэмцэх газраас Хөгжлийн банкны асуудалтай холбогдуулан зарим нэр бүхий албан тушаалтнуудыг шалгаж байгаа. Тухайн үеийн удирдлагууд болон хувийн аж ахуй нэгжүүдийг нэг бүрчлэн шалгаж мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа юм. Энэ хүрээнд сэжигтнээр холбогдох хүмүүсийг саатуулсан байгаа. Одоогийн байдлаар нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй байна. Цаашид шалгалтын ажиллагаа үргэлжлээд явна.

-Ямар үндэслэл зүйл ангийн дагуу хорьсон юм бэ?

-Цагдан хорьсон тухай зүйл ангийг нь хэлэх боломжгүй байна.

-Сүүлд бас батлан хамгаалахын албан тушаалтан авлига авсан талаар мэдээлэл гарлаа. Танайхаас яагаад мэдээлэл өгөхгүй байгаа юм бэ?

-Холбогдох хуулийн дагуу мөрдөн байцаах ажиллагаатай холбоотой мэдээлэл гаргах хуулийн хориг заалт байдаг. Энэ хүрээнд манай байгууллагын зүгээс мэдээлэл өгөх боломжгүй байдаг. 

Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна