Зорчигч тээвэрлэж явсан автобус осолдож жолооч нь амиа алджээ

2017/02/22
Завхан аймгаас Улаанбаатарыг зорин ирж явсан нийтийн тээврийн автобус онхолдож, жолооч нь амиа алдсан осол энэ сарын 13-ны өдөр гарчээ. Автобусны хөдөлгүүр Солонготын даваа орчимд ажиллахгүй зогссон учир зорчигчдоо өөр автобусанд шилжүүлэн суулгаад уруу газар руу автобусаа өнхрүүлснээс дээрх осол гарсан байна. Тухайн үед автобусанд хоёр жолооч  байсан бөгөөд  56 настай Б  амь насаа алджээ.

Осол болсон газар нь  Архангай аймгийн Цахир сумын нутаг Солонготын даваа гэх газар юм байна.  “Kia Granbird” маркийн  том оврын автобус нь  15 зорчигчтой явж байжээ. Осол болох үед зорчигчдыг өөр  автобусанд шилжүүлэн суулгасан байсан тул олон хүний амь нас эрүүл мэнд хохироогүй байна. 
 
Х.Тэргэл 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна