Үтрээний булчин чангаруулах үйлчилгээг дуучин Ч.Ану рекламдахдаа нялх хүүхэд оролцуулсан нь шүүмжлэл дагуулжээ. Энэхүү рекламны самбар Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн урд уулзварын автозам дагуу байрлаж байна.
Хүүхдийн зургийг энд тэнд ашиглахдаа болгоомжтой хандах ёстой. Энэ асуудлаар Санхүү, эдийн засгийн их сургуулийн Бизнесийн удирдлагын тэнхимийн маркетингийн багш С.Мөнхбаяр “Манай улсын зах зээл дэх нийт зар сурталчилгаанд хяналт тавих систем болон хууль эрх зүйн орчин бүрдээгүй байдаг. Тиймээс энэхүү асуудалтай холбоотой зөрчлүүд ихээхэн гардаг байна.
Ялангуяа хүүхдийн зургийг зар сурталчилгаанд ашиглах нь их байдаг. Тухайлбал, хүний гадаад өнгө үзэмжийг илтгэсэн болон хүүхдийн гэнэн итгэмтгий занг ашиглан хийсэн сурталчилгаанууд их. Энэ сурталчилгаа нь хүүхдийн ирээдүйд хэрхэн нөлөөлөхийг бид хэлж мэдэхгүй. Тиймээс сурталчилгаанд хүүхдийг тоглуулахдаа анхаарах хэрэгтэй” гэжээ.
Т.Хэрлэн
Сэтгэгдэл бичигдээгүй байна