Б.Лхагвасүрэнд Хөдөлмөрийн баатар цол олгоно

2017/02/24
Алтан унжлагат гал тахиа жилийг угтан Монгол Улсын Ерөнхийлөгч  өнөөдөр салбар салбартаа өндөр дээд амжилт гаргасан, бүтээл туурвисан, урлаг, спортод онцгой авьяас гаргасан шилдэг, тэргүүний хүмүүст төрийн дээд одон, медаль гардуулах гэж байна.

Шагнал хүртэгсдийн дунд Төрийн шагналт яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн багтжээ. Монголын утга зохиолын ноён оргилуудын нэг, алдарт найрагчийг Монголын төр засаг, ард түмнээс Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хэмээн өргөмжилж, маргааш энэхүү хүндэтгэлт цолыг хүртээх болжээ.

Уран бүтээл

• 4000 мөр бүхий “Тамгагүй төр” эмгэнэлт жүжиг,
• Их Монгол Улс байгуулагдасны 800 жилийн ойд зориулж “Атга нөж” жүжиг туурвисан.
• “Бүлээн нурам”,
• “Араатан”,
• “Хүн чулууны нулимс”,
• Хүннүгийн тухай “Бор манан” зэрэг кино зохиол бичсэн.

Гавьяа шагнал

• МЗЭ-ийн шагнал /1989/,
• БНМАУ-ын Төрийн шагнал /1990/,
• БНМАУ-ын Соёлын Гавьяат Зүтгэлтэн /1990/,
• Монгол улсын Ардын Уран Зохиолч цол /2001/,
• Америкийн Аризон мужийн Дэлхийн их сургуулийн соёлын доктор /1992/ цол хүртсэн

Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна