Төрийн золголт шинийн 1-ний 08.00 цагаас эхэлнэ

2017/02/26
Монгол түмний уламжлалт сар шинийн баяр энэ өдрүүдэд тохиож байна. Монгол хүн бүр өв уламжлалаа дээдэлж ахмад настандаа хүндэтгэл үзүүлэн, азай буурлууддаа очиж золгодог уламжлалын дагуу төрийн гурван өндөрлөгийн золголт шинийн 1-нд болно.

Шинийн 1 буюу 2 сарын 27-нд 08.00 цагаас Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын золголт Ерөнхийлөгчийн өргөөнд болох бол 08,30 цагаас үргэлжлүүлэн ахмадын төлөөлөл 9 ахмадтай Төрийн орлны Ёслол хүндэтгэлийн А танхимд золгох юм байна.

Харин 09.40-өөс Ерөнхийлөгч, УИХ-ын Тамгын газрын дарга, ЗГХЭГ-ын дарга нар Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд очиж Мандал өргөнө.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна