"Дахин төрсөн" мисс Э.Сэлэнгэ гоё залуутай учирвал шууд гэрлэнэ гэв

2017/02/26
 “Miss World 2006” бүх дэлхийн сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлж оролцсон байсан загвар өмсөгч , мисс Э.Сэлэнгээ АНУ-д суралцах хугацаандаа нам жим байсан ч сүүлийн хэдэн жил нүцгэлсэн зургууд, шулуухан үгтэй бичлэгүүдээрээ шуугиан дэгдээж байв.

Хэсэг хугацаанд нам жим байсан модель бүсгүй маань Солонгост гоо сайхны мэс засалд орж, түүнийгээ сошиал ертөнцөөр цацсан нь хэсэгтээ л олны анхаарлыг татсан.

Тэгвэл тэрбээр VTV сувгийн "Шөнийн нислэг" нэвтрүүлэгт оролцож, гоо сайхны мэс засал, хувийн амьдрал, сонирхол, хүсэл мөрөөдлийнхөө талаар илэн далангуй хөөрөлдсөн нь олон нийтийн зүгээс эерэг хандлага, сэтгэгдлийг дагуулж байна.
 
Ч.Гэрэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна