Сар шинийн барилдаанд 3 дахь удаагаа магнайлсан Ч.Санжаадамба

2017/02/27
Монгол түмний уламжлалт сар шинийн барилдаанд Улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, аймгийн арслан О.Хангай үзүүрлэсэн. Түүний хувьд  сар шинийн барилдаанд гурав дахь удаагаа түрүүллээ. Тэрбээр 2010 онд Аймгийн арслан, 2015 онд улсын заан, 2017 онд улсын аварга цолтойдоо ийнхүү сар шинийн барилдаанд магнайлж байгаа нь ховор   тохиолдол  болж байна. Харин  Аймгийн арслан О.Хангайгийн хуввд  хоёр дахь удаагаа сар шинийн барилдаанд үзүүрлэлээ.

Ч.Санжаадамбын амжилтын түүхээс 

-2006 оны Дорноговь аймгийн наадамд 5 давж Аймгийн начин цол хүртсэн
-2008 оны Бүх цэргийн наадамд түрүүлж Цэргийн арслан цол хүртсэн
-2008 оны Булган аймгийн наадамд 6 давсан
-2010 оны Бүх цэргийн наадамд түрүүлж Хурц чимэг хүртсэн
-2010 оны Бар жилийн цагаан сарын барилдаанд аймаг, цэргийн цолтой бөхчүүдээс анх удаа түрүүлсэн
-2011 оны улсын баяр наадамд 7 давж Улсын заан цол
-2013 оны улсын баяр наадамд 5 давж Өсөх идэр чимэг тус тус хүртсэн.
-2011 оны 11 сард Монгол бөх Гиннессийн номд бүртгүүлэхэд зориулсан 6002 бөхийн барилдаанд түрүүлсэн
-2012 оны 11 сарын 14-нд Эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн барилдаанд түрүүлсэн
-2012 оны 11 сарын 26-нд улс тунхагласны 88 жилийн ойд барилдаанд үзүүрлэсэн
-2014 оны улсын баяр наадамд 7 даван заан цолоо баталж саруул сайжрах чимэг
-2015 оны улсын баяр наадамд 7 даван дахин заан цолоо баталсан чимэг хүртсэн
-2016 оны улсын баяр наадамд 10 даван түрүүлэн Арслан ба Аварга цолуудыг давхар хүртэв.
-2016 оны 11-р сарын 26нд Улс тунхагласаны 92 жилийн ойн барилдаанд У/а Бүрэнтөгсөөр 8 даван түрүүлсэн.

НАЙМЫН ДАВАА

Улсын аварга Ч.Санжаадамба /түрүүлэв/
-Аймгийн арслан О.Хангай /үзүүрлэв/

ДОЛООГИЙН ДАВАА

Улсын аварга Ч.Санжаадамба
- Улсын гарьд Б.Гончигдамба
-Улсын харцага Ц.Содномдорж
- Аймгийн арслан О.Хангай

ЗУРГААГИЙН ДАВАА

-Улсын аварга Ч.Санжаадамба
- Улсын начин Э.Энхбат
-Улсын гарьд Б.Гончигдамба
- Аймгийн арслан Ш.Пүрэвгарьд
-Улсын харцага Ц.Содномдорж
- Улсын харцага Н.Түвшинбаяр
-Улсын харцага Ө.Бат-Орших
- Аймгийн арслан О.Хангай

ТАВЫН ДАВАА

-Улсын дархан аварга Г.Өсөхбаяр
- улсын начин Э.Энхбат
-Улсын аварга Г.Эрхэмбаяр
– улсын харцага Н.Түвшинбаяр
-Улсын аварга Ч.Санжаадамба
– улсын харцага Б.Бат-Өлзий
-Улсын арслан П.Бүрэнтөгс
– аймгийн арслан Ш.Пүрэвгарьд
-Улсын арслан Н.Батсуурь
– улсын харцага Ө.Бат-Орших
Улсын арслан Р.Пүрэвдагва
- Улсын гарьд Б.Гончигдамба
Улсын заан Б.Пүрэвсайхан
- аймгийн арслан О.Хангай
-Улсын харцага Ц.Содномдорж
- улсын харцага Т.Баасанхүү


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна