Цагаан сартай давхацсан Оскарын наадам

2017/02/27
 Америкийн кино академийн оны шилдэгүүдээ тодруулах ёслолын ажиллагаа буюу 89 дэх удаагийн Оскарын наадам АНУ-ын Лос-Аанжелес хотноо болж байна. Энэ удаагийн наадам Монгол түмний уламжлалт баяр цагаан сарын шинийн 1-ний өдөртэй давхцаж байна. Энэ удаагийн наадмыг телевизийн шилдэг хөтлөгчдийн нэг Жимми Киммел хөтөлжээ. Тэрбээр өмнө нь Эмми, ESPY болон American Music Awards-ийг тус тус хөтөлж байсан аж. Шагнал гардуулах ёслолыг нээж алдарт дуучин Жастин Тимберлейк Троллууд хүүхэлдэйн киноны дуу Can't Stop The Feeling дууг дууллаа.

Шилдэг эмэгтэй туслах дүр
"Moonlight" буюу Сарны гэрэл киногоор өнгөт арьст жүжигчин Махершала Али

“Шилдэг нүүр хувиргалт"
Найруулагч Дэвид Эйрийн "Suicide Squad" буюу Үхлийн салаа кино

"Шилдэг хувцас загвар"
"Fantastic Beasts and Where to Find Them" киноны хувцас загвар дээр ажилласан Коллин Этвуд

“Шилдэг баримтат кино
O.J.: Made in America кино. 7.5 цаг үргэлжлэх тус кино нь "ESPN"-ий бүтээл бөгөөд Америкийн нэрт тамирчин, жүжигчин О.Ж Симпсоны аллагын тухай өгүүлэх баримтат кино аж.

"Шилдэг дууны найруулга"
Найруулагч алдарт жүжигчин Мэл Гибсоны бүтээл "Hacksaw Ridge"

"Гадаад хэл дээрх шилдэг кино"
Ираны найруулагч Асгар Фархадигийн "The Salesman" кино

"Шилдэг эмэгтэй туслах дүр"
"Fences" кинонд туслах дүр бүтээсэн өнгөт арьст жүжигчин Виола Дэвис 

"Шилдэг дууны эвлүүлэг"
"Arrival" кино





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна