Оскарын зочид Үндсэн хуулиа хамгаалахын төлөө цэнхэр туузаар нэгдлээ

2017/02/27
Америкийн кино урлагийн шилдэгүүдийг тодруулдаг Оскарын наадам улаан хивсний ёслолоор эхэлсэн. Энэ удаагийн наадмын онцлог нь зочдын даашинз, хослол дээрээ зүүсэн цэнхэн тууз  байлаа.  
 
Америкийн Иргэний эрх чөлөөний эрх нэгдлийг Оскарын зочид дэмжиж цэнхэр туузыг энгэртээ зүүн  улаан хивснээ алхжээ. Аиерикийн иргэний эрх чөлөөний нэгдэл нь  Трампийн сонгуулийн дараа Үндсэн Хуулийг хамгаалах долоон шатлалт үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Тэд засгийн газрын үйл ажиллагааг нээлттэй байхыг шаардан, цагаачдын эрхийг хамгаалах зорилгоор үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах санал тавьжээ. Мөн  бэлгийн цөөнх болон бусад эрхийн зөрчилд орсон хүмүүсийн эрх ашгийг хамгаалахаар тэмцэж нэгдэл юм байна. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна