Баянхонгор аймгийн хүчтэнүүдийн сар шинийн барилдаан боллоо

2017/02/27
Баянхонор аймгийн Алтан унжлагт хэмээх гал тахиа жилийн сар шинийн барилдаанд аймгийн заан Д.Бямбасүрэн түрүүлжээ. Аймаг, сумын цолтой 32 бөх энэ жилийн цагаан сарын барилдаанд зодоглосон байна.  

Тэднээс уран мэх, хурц ухаан уралдуулж аймгийн заан Д.Бямбасүрэн, аймгийн начин Ж.Жамбалдорж нар үзүүр түрүүнд үлдсэн. Ийнхүү тэдний барилдаан удааширч, барьц сонгож барилдсанаар аймгийн заан Д.Бямбасүрэн түрүүлж, аймгийн начин Ж.Жамбалдорж үзүүрлэсэн байна. Тэд хоёул Их Богд бөхийн дэвшээний бөхчүүд юм  байна. 






 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна