Нэгдүгээр эгнээгээр зорчсон жолоочийг торгохгүй

2017/02/28
Сар шинийн баярын өдрүүд буюу шинийн 1, 2-ны өдөр нэгдүгээр эгнээгээр зорчих боломжтой гэдгийг Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөө буюу баруун талаас Геологийн төв лабораториас Офицеруудын ордон хүртэл төв замын нэгдүгээр эгнээгээр зорчих боломжтой аж.

Энхтайваны өргөн чөлөө: Төв шуудангийн урд талаас төв гудамжийг даган баруун тийш Авто тээврийг бүртгэх 22-ын товчоо хүртэл, зүүн тийш Баянзүрхийн авто тээврийг бүртгэх товчоо хүртэл замыг хэлнэ.

Сар шинийн баяр тохиож буй эдгээр өдрүүдэд Замын цагдаагийн албанаас замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар мэдээллийг тогтмол хүргэж байна.

Та цаг агаарын нөхцөл байдал, замын хөдөлгөөний ачааллын мэдээлэл, сэрэмжлүүлгийг Авто радио 96.3-аар 15-20 минут тутамд мөн traffic.police.gov.mn, Замын цагдаагийн алба фэйсбүүк хаягаар тогтмол авах боломжтой

Т.Хэрлэн


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна