Онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

2017/02/28
Нийслэлийн Онцгой комиссын даргын тушаалаар Онцгой комиссын бүрэлдэхүүн өчигдөрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа билээ.

Нийслэлийн Гамшгаас хамгаалах Хэв журам сахиулах, Хөдөлгөөн зохицуулах, Мэргэжлийн хяналт, Зам тээврийн, Эрүүл мэнд, Дулаанаар хангах, Эрчим хүчээр хангах, Орон сууцны, Мал эмнэлгийн, Усаар хангах, Шуурхай зарлан мэдээллийн томилгоот бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Онцгой комиссын ажлын албанд даалгасан байна.

Болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх, тохиолдсон гамшгийн үед нийслэлийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулж ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, Онцгой комиссын орлогч дарга хурандаа Н.Уламбаярт даалгасан байна.

Өндөржүүлсэн бэлэн байдалд гуравдугаар сарын 02-ны 09.00 цаг хүртэл ажиллах юм.
Б.Орхон
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна