Монгол TV хоёрдугаар сувгаа “Volume plus” нэртэйгээр нээнэ

2017/03/02
“Монгол TV” телевизийн хоёрдугаар суваг “Volume plus” нэртэйгээр маргааш нээлтээ хийх гэж байна. Уг суваг нь хөгжим, танин мэдэхүй, цэнгээнт нэвтрүүлгийн контентуудыг цацах ба олон улсын болон дотоодын дуу хөгжим, уран бүтээлийг албан ёсны эрхтэйгээр дуу дүрсний өндөр түвшинд хүргэж байгаагаараа онцлог юм.

Тус сувгаар Өдөр бүр өглөө 7-н цагаас шөнийн 2цаг хүртэл нийт 19-н цагийн эфир цацагдах бөгөөд нийт 1140 минутын хөтөлбөр үзэгчидэд хүрнэ.

"Монгол TV” телевиз  “Хуур.mn”  хамтран Sony Music Entertainment, Universal Music Group, Warner Music Group гэх зэрэг дэлхийн томоохон хөгжмийн компаниудаас хөгжмийн контентийг ашиглах албан ёсны онцгой эрхийг авч байна.

Энэ хүрээнд Хуур аппликейшн нээлтээ хийсэн, дэлхийд ижил төстэй хөгжмийн стрийминг үйлчилгээнүүд болох Spotify, Apple Music нарын технологийн шаардлага, стандартын дагуу хийгдсэн аппликейшн юм.
 
 Стрийминг үйлчилгээ бүхий Хуур хөгжмийн аппликейшн нээлтээ хийнэ

“Хуур” аппликейшний талаар товч танилцуулбал:

Хуур аппликейшны стрийминг үйлчилгээ гэдэг нь хэрэглэгч сар бүр тогтмол төлбөр төлж, тэр сарынхаа туршид стрийминг үйлчилгээн дэхь бүхий л дуу хөгжмийг хязгааргүй сонсох, гар утсан дээрээ татаж авах боломж юм.

“Хуур" стрийминг үйлчилгээг авахын тул хэрэглэгч та сард 5900 төгрөг  төлөөд гар утас болон компютер дээрээ дуртай дуугаа сонсох боломжтой.  Контент хамгаалалтын DRM системтэй учраас дууг хулгайд алдахаас сэргийлж, төлбөр төлөөгүй хэрэглэгч дуу сонсох боломжийг хязгаарладаг байна.  

Олон сая дуу, хэдэн арван мянган уран бүтээлч, зуу зуун мянган цомгон дундаас хурдан шуурхай зөв хайлтын үр дүнг харуулна гэдэг амар биш. Тиймээс тэд хайлтын системийг нарийн боловсронгуй ухаалаг болгох тал дээр Английн компанитай хамтарсан байна. Уран бүтээлчид өөрийн үе үеийн уран бүтээлүүдээ нэг газар нэгтгэн төвлөрүүлэх, нэг дороос бүх фен, сонсогчиддоо хүргэх, хуучны сайхан уран бүтээлүүдийг ч сэргээх боломж бүрдэж байгаа аж.

Стрийминг үйлчилгээний ажиллах зарчим нь хэрэглэгчдийн сонссон дуу бүрийг бүртгэж аваад төлбөрийн 60-70%-ийг уран бүтээлчдэд сонссон давтамжийн дагуу хуваарилдаг. Өөрөөр хэлбэл олон хүн сонссон сайн уран бүтээл хийсэн уран бүтээлч, зохиолч илүү орлого олох боломжтой, маш шударга зарчим гэсэн үг юм.  
 
 Хэрэглэгчид дууг татан авч хадгалж, сонсох боломжтой ч Хуур мюзик дэлхийд тэргүүлэх оюуны өмчийг хамгаалагч DRM технологийг ашиглаж байгаа учир уран бүтээлчид оюуны өмчийн аюулгүй байдалд санаа зоволтгүй, бүрэн итгэлтэй байж болно гэдгийг онцлогж байлаа.

Дэлхийн алдартай уран бүтээлчид бүтээлээ гарсан даруйд нь youtube-р дамжуулан цацаж үзэлт, хандалтаа нэг дор төвлөрүүлдэг. Үүний нэгэн адил Хуур аппликейшн нь шинэ хөгжмийг цаг алдалгүй цацах, түгээх маш том төвлөрсөн платформ болж байгаа юм. Шинээр гарч ирж буй уран бүтээлчид ч онцлогдож, ямар нэг саад тотгоргүйгээр өөрийн гэсэн сонсогч, шүтэн бишрэгчтэй болох боломж нээгдсэн байна.

Ийнхүү  “Volume plus” сувгаар хуур аппликейшны албан ёсны онцгой эрх бүхий уран бүтээлүүд үзэгчдэд хүрч эхэллээ. Мөн “Монгол TV” телевизийн шууд дамжуулагддаг ОУ-ын томоохон контентууд энэ сувгаар цацагдах юм байна. Энтертаймент ертөнцийн шинэ содон мэдээ мэдээлэл үйл явдалыг цаг алдахгүй үзэх боломжыг Монгол ТV  телезийн үзэгчдэд олгож байна. 

Т.Хэрлэн 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна