Бурханы шашинд сар бүрийн шинийн 15-ны дотор ном айлтгал хурахыг чухалчилдаг нь учиртай. Одоогоос 2600-гаад жилийн тэртээ бурхан багш заларч, өөрийн шашнаа дэлгэрүүлэхээр явж байхад 15 ноён өдөр бүр гүнцэг өргөсөн гэдэг. Үүнд нь бурхан багш талархаад тэдний үйл хэргийг бүтээхэд номын хүчээр тусалсан бөгөөд үүнээс хойш сарын эхний 15 хоногийг ихэд бэлгэшээдэг болжээ. Мөн бурхан багш хаврын тэргүүн сарын шинийн 1-15-нд рид хувилгаан дүр үзүүлэн тэрсүүдийн мунхагуудыг дарсантай холбоотой гэнэ. Харин сүсэгтэн олон заавал шинийн 15-ны дотор заслаа хийлгэнэ гэж тэвдэх хэрэггүй гэдгийг бурханы сургаалийг судалсан учир мэдэх хүмүүс хэлдэг.
Бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдэд шинийн 1-15-нд "Чойн-пүрэл-жон-а" буюу номын эрд хувилгаан үзүүлсэн их дүйчин хурал айлдаж байна. Шинийн найманд "Их манал", "Маналын дончод’’,’’Дарь-Эхийн мандал шива" хурлуудыг айлдах бол шинийн 10-нд Манба дацанд "Жигжид", "Гомбо", "Гонгор", "Шанлай", "Данжан", шинийн 11-нд "Дүйхор", "Чогор", "Сагар", "Дүлцон", шинийн 14-нд Манба дацан хийдэд "Бэхэн ганжуур", шинийн 15-нд Манба дацан хийдэд "Сандуйн жүд", "Сожон" тус тус хурах юм байна.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна