“Хувьсал”-ын 3 бүсгүй

2017/03/03
 “Хувьсал” продакшны ээлжит уран бүтээл “Миний нууц” уран сайхны кино өчигдөр “Хүннү” кино театрт нээлтээ хийсэн. Тус иноны ерөнхий найруулагчаар МУСТА, найруулагч Д.Галбаяр ажилласан бол кино зохиолыг “Хувьсал” продакшны жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар хамтран бичсэн байна. Киноны гол дүрд УДЭТ-ын жүжигчин,СТА Ц.Цэрэнболд, “Хувьсал” продакшны жүжигчин МУГЖ, У.Уранчимэг, залуу жүжигчин Б.Билгүүн, СТА жүжигчин Т.Хулан нар тогложээ.

УДЭТ-аас өрх тусгаарласан гурван бүсгүй “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Атганд үлдсэн эрдэнэ” зэрэг кино уран бүтээлээрээ үзэгчидтэйгээ уулзаж байсан. Тэд энэ удаа "Миний нууц" хэмээх  цоо шинэ уран бүтээлээр үзэгчидтэйгээ уулзаж байна. 





Б.Сондор 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна