Засгийн газар байгуулагдаад багагүй хугацаа өнгөрч байгаа ч зарим дүүргийн удирдлага бүтцийн асуудал өнөө хэр нь шийдэгдээгүй байна. Үүний нэг жишээ нь Баянзүрх дүүргийн засаг даргын томилгоотой холбоотой маргаан юм.
Өчигдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Баянзүрх дүүргийн Засаг даргаар Энхтайваны Бат-Амгаланг батламжилсан тухай мэдээллийг албан ёсоор цацсан. Гэвч энэхүү томилгоог эсэргүүцэж тус дүүргийн иргэд дүүргийнхээ байран дээр 300 гаруй иргэн эсэргүүцлийн суулт зарлаад байна.
Өчигдөр үдээс хойш 15 цагаас эхэлсэн иргэдийн суулт орой хүртэл үргэлжилсэн бол өнөөдөр өглөө 08:00 цагаас эхэлжээ. Харин уг томилгоог батламжилсан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ХБНГУ-ыг зорьсон аж. Харин иргэд түүнийг иртэл суултаа үргэлжлүүлж, тодорхой шийдэлд хүрсний дараа тэмцлээ зогсоохоо илэрхийлж байлаа.
Энэ үеэр МАН-ын төлөөлөгчид болон цагдаа нар Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын хаалгыг онгойлгон орж ирсэн бөгөөд тэдний дунд Нийслэлийн тамгын газрын дарга н.Отгонбаяр, Захиргаа хуулийн хэлтсийн дарга Ганболд нарын хүмүүс байв.
Ингээд 11.30 цагийн орчиим цагдаа нар Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын гаражийн хаалгыг эвдэн, дотогш нэвтэрч нулимс асгаруулагч хий цацаж, цахилгаан бороохой ашиглан хүмүүсийг албадан гаргаж эхэлснээр с иргэд цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүссэн юм.
Дотор байсан иргэдийг албадан гаргасны дараа МАН-ын 20 гаруй төлөөлөгч цагдаагийн хамгаалалт авч дотогш орсон байна. Харин Нийслэл дэх Ардчилсан намын Тулгат тэргүүтэй төлөөлөгчдийг дотогш нэвтрүүлэхгүй байга аж. Тус дүүргийн Засаг даргын тамгын газарт өрнөж буй энэхүү үйл явдлын хүрээнд Баянзүрх дүүргийн цагдаагийн 1, 2, 3-р хэлтсийн албан хаагчдыг бүрэн бүрэлдэхүүнээр нь дайчилжээ.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна