УИХ-ын гишүүн асан, Байгаль орчин ногоон хөгжлийн сайдаар ажиллаж байсан С.Оюун улстөрөөс завсарлага аваад байгаа. Тэрбээр өнгөрөгч 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшилгүй өнжсөн. Сонгуульд өвдөг шороодсон улстөрчдийн олонх нь хор шарандаа шатаж, дараагийн сонгуульдаа бэлтгэдэг бол С.Оюун гоёл чимэглэлийн брэндийн нүүр царайгаар ажиллаж, фото зургаа татуулан тунчиг сонирхолтой амьдарч байна.
УИХ-ын эмэгтэй гишүүд дундаа ажил хэрэгч хувцаснаас салдаггүй, гоёж гоодох дургүй нэгний тоонд багтдаг. Олон нийтийн өмнө даруу, ажил хэрэгч, элдэв гоёл чимэггүй төрхөөрөө дасал болсон тэрбээр энэ удаа жинхэнэ тэсрэлт хийсэн нь хүмүүст ихэд таалагджээ. Түүний зураг сошиал ертөнцийн ярианы сэдэв байсаар л байна.

ф
Б. Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна