Хамт олон гэдэг бол нэг талаараа гэр бүл. Ихэнх тохиолдолд та тэднийг сонгож авч чадахгүй ч зайлшгүй тохиолдолд тэдний хувийн зан чанарыг ойлгодог байх шаардлагатай болно.
Түүнчлэн байгууллагадаа ямар хувь нэмэр оруулдаг, ямар зан төлөвтэй болохоо тодорхойлоорой.
Роберт Болтон /Robert Bolton/ болон Дороти Гровер Болтон /Dorothy Grover Bolton/ нарын хамтран гаргасан People Styles at Work номонд зан чанарын хэв маягийн тухай өгүүлжээ.
Дөрвөн хэв маяг
Сэтгэл зүйч Дэвид Меррил /David Merrill/ зан үйлийг 2 хэмжээсээр тайлбарлажээ: Өөртөө итгэлтэй байдал/assertiveness/, сэтгэл хөдлөл ихтэй байдал/responsiveness/
Өөртөө итгэлтэй байдал гэдэг нь хүчирхэг, удирдлагын зан төлөвтэй хүмүүсийн зан чанар. Ийм занартай хүмүүс илүү эрх хүчтэй, идэвхитэй, хурдан шаламгай хөдөлгөөнтэй байдаг.
Сэтгэл хөдлөл ихтэй, мэдрэмтгий зан чанартай хүмүүс илүү эмзэг, сэтгэл хөдлөлөө нээлттэй илэрхийлдэг. Хүмүүстэй сэтгэл хангалуун ажилладаг, бусдын асуудалд санаа зовнидог.
Эдгээр хэмжээс аль аль нь континиум гэж үздэг.
Та өөрийн хэв маягаа өөрийгөө хэрхэн харж буйгаар бус бусад хүмүүсийн ойлголтоор дүгнэдэг. Уг номонд өөрийн хэв маягаа тодорхойлох өөрийгөө үнэлэх 18 асуулт бүхий тест байдаг.
Гэхдээ хамгийн муу, хамгийн сайн хэв маяг гэж байхгүй. Хүмүүс хоорондын ялгаа, ололт амжилт, уналтад аль ч хэв маяг холбогдохгүй. Бүх хэв маяг үр дүнтэй. Уг номонд өгүүлсэн судалгаагаар АНУ-н хүн амын 25%-ийг хамруулж дараах хэв маягуудад хуваажээ.
Аналитикал /Analyticals/ сэтгэл хөдлөл багатай, өөртөө итгэлгүй хүмүүс. Сэтгэл хөдлөл маш бага бөгөөд ховор тохиолдолд хүмүүсийг сайшааж эсвэл сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг. Тэдний хувийн зохион байгуулалт маш сайн илүү системтэй байдаг. Их гэхээсээ илүү сайн мэдээлэл цуглуулдаг. Бүх зүйлсийн баримттай эсэхийг шалгаж батлахыг хүсдэг учир удаан шийдвэр гаргадаг.
Нөхөрсөг /Amiable/ аналитик хэв маягтай төстэй боловч сэтгэл хөдлөл ихтэй. Тэд маш нөхөрсөг, өгөөмөр, гайхалтай багийн хамтрагчид байдаг. Бусдын анхаарал татахуйц өвөрмөч бүтээгчид биш ч гэсэн маш хичээнгүй, нямбай ажилчид юм.
Ойлгомжтой /Expressive/ нь нөхөрсөг хэв маягтай ойролцоо боловч илүү өөртөө итгэлтэй хүмүүс байдаг. Нөхөрсөг, бусдад санаа зовдог ч тийм их ач холбогдол өгдөггүй. Өвөрмөц, эрч хүчтэй, зоримог зан чанартай ба хамгийн түгээмэл болж буй хэв маяг юм.
Залуурдагч /Drivers/ илүү өөртөө итгэлтэй, сэтгэл хөдлөл багатай хүмүүс байдаг. Тэд илүү шийдэмгий, нэг ажилд төвлөрч гүйцэтгэдэг. Харилцааг гартаа авдаг. Зорилготой, эрч хүчтэй. Гэхдээ хүмүүсийн талаар санаа зовниж цаг үрдэггүй.
Хэв маягийн шугам
Өөр өөр хэв маягтай 2 хүн хамтарч ажиллах болвол бие биенийхээ хэв маягт тохируулах ёстой. Аль нэг нь тохируулахгүй боло харилцаа холбоо муудаж, хамтын ажиллагаа тасалдаж, бүтээмж буурах гэх мэт аюултай.
Хамт олныхоо хэв маягт хэрхэн тохируулж, харилцаа холбоогоо сайжруулах 4 алхам байдаг. Эдгээрийг “хэв маягийн шугам” гэж нэрлэдэг.
1. Өөрийн болон бусдын хэв маягийг тодорхойлох. Өөрийн хэв маягаа тодорхойлсны дараа бусдын санаа бодлыг асуух ёстой.
2. Хэв маягуудад хэрхэн тохируулах арга барилыг төлөвлөх
3. Өөрчлөлтийг хэрэгжүүлж, бусдын хариу үйлдлийг хянах
4. Үйл явцыг хянах, цаашдын харилцааг таамаглах
Эх сурвалж: businessinder
Сэтгэгдэл бичигдээгүй байна