Гадаад паспортын хугацаа дуусвал шинээр захиална

2017/03/06
Энгийн гадаад паспортын хүчинтэй хугацааг энэ сарын 1-нээс эхлэн сунгахгүй тухай бид мэдээлсэн. Энэ тухай албаны эх сурвалжаас тодруулахад, дэлхийн улс орнууд Монгол Улсын иргэнд олгогдсон энгийн гадаад паспортыг сунгалтгүй байлгах шаардлага тавьсны дагуу гуравдугаар сарын 1-нээс хойш энгийн гадаад паспортын хүчинтэй хугацаа дууссан иргэн заавал паспортоо шинээр захиалан авахаар болсон байна.

Харин иргэд таван жилийн хугацаатай гадаад паспортыг 32500 төгрөгөөр захиалан авах боломжтой аж. Хэрэв яаралтай авах бол өөрийн биеэр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын нэгдүгээр байранд очиж биеийн давхцахгүй өгөгдөл болох хурууны хээгээ шалгуулж яаралтай үйлчилгээний үнэ 10000 төгрөг төлж, ажлын гурав хоногт паспорт авах боломжтой юм байна.

Б.Орхон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна