Өнөөдөр болох үйл явдлууд

2017/03/06
09.00 цагт

Монгол Улсад сэтгүүл зүйн салбар үүсч хөгжсөний 104 жилийн ой өнөөдөр тохиож байна. МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн IX хурал өнөөдөр 09.00 цагаас МҮЭСТО-нд эхэлнэ.

11.00 цагт
Баянзүрх дүүрэгт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор АН-аас хэвлэлийн бага хурал зарлалаа. Ардчилсан намын Мэдээлэл сурталчилгааны төвд болно. 

АНЭУ-ын Дубай хотод пауэрлифтингийн Дэлхийн цомын тэмцээнээс алтан медаль хүртсэн Э.Содномпилжээ өнөөдөр Спортын төв ордны нэг давхарын хурлын өрөөнд оролцсон тэмцээнийхээ талаар мэдээлэл хийнэ.

14.30 цагт

Монгол улсад үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 104 жилийн ойг угтаж Хэвлэлийн Хүрээлэнгээс ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сантай хамтран Сэтгүүлзүйн тэтгэлэгт хөтөлбөр зарласан бөгөөд албан ёсны нээлтийн ажиллагаагаа Хэвлэлийн Хүрээлэн дээр зохион байгуулах гэж байна. Хэвлэлийн хүрээлэнд болно.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна