“SPACE” энтертайментийн залуу уран бүтээлч Э.Оюундарь эмэгтэйчүүдийн эрхийн өдөр бэлэг барих нь ээ. Түүнийг жазз дуучин гэдгээр нь үзэгчид андахгүй билээ. Тэгвэл залуу уран бүтээлч Э.Оюундарь хоёр дахь жилдээ “Сарнайн амьдрал” гэх тоглолтоороо жазз сонирхогч, сонсогчидтойгоо эмэгтэйчүүдийн баярыг хамтдаа өнгөрүүлэх юм байна.
Түүний тоглолтонд илбэчин Баярсайхан, дуучин Чингис нар оролцох бөгөөд хуучны Орос, Франц сонгодог, стандарт жазз болон Монголын ард түмний сэтгэлд хоногшисон 70, 80-аад оны дуунууд эгших ажээ. Тоглолтын нэрийн учрыг уран бүтээлчээс асуухад Францын алдарт “La vie en rose” буюу “Сарнайн амьдрал” гэх дууны нэрээр тоглолтоо нэрлэсэн тухайгаа бидэнтэй хуваалцсан юм.
“Сарнайн амьдрал” тоглолт гуравдугаар сарын 8-нд UB JAZZ клубт 20:00 цагт үзэгч та бүхэнд хүрэх ажээ.
Түүний тоглолтын талаарх мэдээллийг 91117956, 91919011 дугаараас лавлана уу!
Сэтгэгдэл бичигдээгүй байна