Долоо хоног бүрийн бямба ням гаригт үзэгчдийг цэнхэр дэлгэцийнх нь өмнө уяж буй "Mongolias next top model" шоуны 15 дахь тусгай дугаар үзэгчдэд хүрсэн. Шоунд шилдэг 16 охиноос ердөө 3 охин тунаж үлдээд байгаа. Өчигдөр үзэгчдэд хүрсэн дугаарт шилдэг гурван оролцогч ямар нэгэн сорил, даалгавар гүйцэтгээгүй.
Харин тэд хасагдсан 13 оролцогчтой уулзаж, нэвтрүүлгийн дараа өөр өөрсдийн амьдралдаа гарч буй өөрчлөлтийн талаар ярилцаж хамгийн хамгийн нь хэн байсныг тодруулсан юм.
Боловсрол суваг” телевизийн 10 жилийн ойд зориулан хүргэж буй "Mongolia's Next Top Model" реалити шоу нэвтрүүлэг нийт 16 дугаар үзэгч та бүхэнд өргөн барина Шоуны финал буюу ялагч тодруулах 16-р дугаарыг гуравдугаар сарын 12-нд "Боловсрол" телевизээр шууд дамжуулан үзүүлэх юм байна.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна