Сайд асан М.Зоригт тогооч болжээ

2017/03/06
Зам тээврийн сайд асан М.Зоригтын санаачлагаар "Бидний цөөхөн Монголчууд" төслийг  эхлүүлээд багагүй хугацаа өнгөрч байгаа билээ.

М.Зоригтоор ахлуулсан төслийн баг Монгол орны 21 аймаг, 400 гаруй сум, сууринд нэг бүрчлэн хүрч, нутаг нутгийн зан заншил аж байдлыг орчин үеийн дэвшилтэт технолого ашиглан баримтжуулж, мэргэжлийн өндөр түвшний цогц архив буй болгохоор зорьж буй аж. Тэрбээр аяллынхаа зургуудаас банштай цай чанаад зогсож буй зургаа оруулсан нь анхаарал татав. Түүний энэ зургийг харсан хүмүүс тогооч болчихоо юу гэж хошигнож байлаа.

Ямартай ч XXI зууны Монголчууд хэрхэн аж төрж байсан хийгээд өнөөгийн Монголчуудын ахуй амьдрал, онгон дагшин байгаль хоорондын шүтэлцээ, уламжлалт ёс, зан заншил зэргийг түүхэнд тэмдэглэн үлдээхээр зориг шулуудсан экс сайд болон түүний багийнханд амжилт хүсье.

Б.Орхон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна